ДЭЛХИЙ

ASSOCIATED PRESS: Улс төрчид түрүүлж вакцин хийлгэх нь УРИАЛЖ байна уу, ДАРААЛАЛ ДАЙРЧ байна уу

Өнгөрсөн арван хоёрдугаар сард АНУ даяар вакцинжуулалтын аян эхэлж ихэнх Конгрессын гишүүд Капитолд вакцин хийлгэсэн юм. Дархлаажуулалтад хамгийн эхэнд оролцсон хүмүүсийн дунд Жо Байден болон Майк Пенс нар багтаж тэд телевизийн өмнө вакцинаа тариулсан билээ.

Зарим Америк улс төрчдийн хувьд олон нийтийг вакцинд итгэх итгэлийг дээшлүүлэх, өөрсдийнх нь эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс вакцин эрт тариулах шалтгаан болж өгсөн гэхэд болно. Гэхдээ тухайн үед вакцины нөөц бага байсан бөгөөд сая сая өндөр настай Америкчууд болон нэн чухал салбарын ажилчид дархлаажуулалтад хамрагдахын тулд хэдэн долоо хоног хүлээх шаардлагатай байсан аж.

Иймд “Associated Press” агентлаг тарих вакцин зорилтот бүлэгт хүрэлцэхгүй байх үед улс төрчид түрүүлж вакцин хийлгэх нь уриалж байгаа юу, дараалал дайрч байгаа юу гэх асуудлыг хөнджээ.

Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сарын сүүлээр АНУ-д цар тахлын давлагаа хүчтэй өрнөж 320 мянган Америкчууд “КОВИД-19”-ийн улмаас амь насаа алдаад байсан юм. Иймд тэр үед вакцин тариулах боломжтой зарим улс төрчид илүү олон Америкчууд дархлаажуулалтад орохыг хүлээхээр шийдсэн аж.

Тухайлбал Техас мужийн сенат Тед Круз “Би вакцин хийлгэх болно. Гэхдээ би харьцангуй залуу бас эрүүл чийрэг тул ахмадууд болон нэн чухал ажилчид вакцин хийлгэх боломжтой болтол хүлээхээр шийдсэн” хэмээсэн байна. Мөн Миннесота мужийн иргэдийн төлөөлөгч Илхан Омар “Ихэнх нэн чухал ажилчид болон ахмадууд вакцинаа хүлээж байхад Конгрессын гишүүд анхны вакциныг хийлгэхийг хараад сэтгэл зовж байна” хэмээжээ. Тэрбээр коронавируст аавыгаа алдсан юм.

Улс төрчид вакцин эхэлж тариулах ёстой үгүйн талаарх маргаан АНУ-д их хамааралтай байжээ. Тухайн үедээ Израилийн Ерөнхий Сайд Бенжамин Нетаньяху гэх мэт хэд хэдэн улсын удирдагч телевизийн өмнө вакцин тариулсан ч нилээн хэдэн удирдагчид түр татгалзсан юм.

Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо вакцин тариулахаа хүлээхэд асуудалгүй хэмээжээ. Тэрбээр “CP24” сувагт өгсөн ярилцлагадаа “40-өөд насны эрүүл чийрэг хүмүүс вакцин тариулах цаг нь болоход, бидний ээлж ирэхэд би тэр эгнээний урд байх болно. Вакцин тариулна гэж бодохоор миний сэтгэл маш их хөдөлж байна. Би вакцин аюулгүй бөгөөд эмч нарт итгэж болно гэдгийг харуулахыг хүсэж байгаа боловч надаас илүү вакцин тариулах хэрэгтэй хүмүүс олон байгаа тул тэднийг эхэлж дархлаажуулах нь бидний зорилго юм” хэмээсэн аж.

Тэр үед Миннесота мужийн сенат Мэтт Клейн улс төрчид эрт вакцин тариулсандаа харамсана гэж байсан юм. Клейн тэгэж хэлсэн үедээ дөнгөж анхны тунгаа тариулсан байжээ. Тэрбээр “Үнэндээ бол нэн чухал ажилтнууд эхэлж тариулах ёстой байсан юм. Ихэнх улс төрчид олон нийтэд вакцин аюулгүй гэдгийг харуулахын тулд тариулсан гэдгийг би ойлгож байгаа ч гэсэн оронд нь ингэснээрээ хүмүүсийн дургүйцлийг хүргэж магадгүй”гэсэн байна.

Иймэрхүү байдлаар вакцин хийлгэхээ түр хүлээсэн улс төрчид ахмадууд болон нэн чухал ажилчдыг эхэлж хийлгэх хэрэгтэй хэмээж харин бусад нь иргэдээ уриалахаар вакцин хийлгэсэн гэж байсан ажээ.

Эх сурвалж: Associated Press

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-23 13:52

tiim bn shuu.daraalal dairch bg um bn soyltoigoor

Зочин
Зочин
2021-02-23 20:51

Манай 2 бол үлгэр жишээ болж сонголтгүй зүтгээд хийлгүүлчихлээ. Дотроо бол спутник хийлгэмээр бсан ч юм билүү. Ард түмнээ бодоод өөрийн эрх чөлөөгөө хаан хийлгэсэдээ

Холбоотой мэдээ

Back to top button