Нийгмийн

Шатахуун тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унажээ

Өмнөговь аймаг, Цогт-Овоо сумын “Өгсөх” гэдэг газар ачааны автомашины чиргүүл салж авто замын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан байна. Энэ тухай дуудлага мэдээллийг өчигдөр 11:05 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн газрын 3 алба хаагч, мэргэжлийн хяналтын газрын 1 ажилтан, сумын мэргэжлийн ангийн 13 хүн, 3 автомашин, нийт 18 хүн, 4 автомашинтай 14:21 цагт очжээ.  

Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 53 тонн шатахуунтай зорчиж явсан “Илч-Өртөө тээвэр” ХХК-ийн 09-18 УНМ улсын дугаартай, “Хово 33-4257 загварын ачааны автомашины чиргүүл салж авто замын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан байсныг хамгаалалтад авчээ. Улмаар асгарч байсан түлшийг зөөвөрлөж аюулгүй болгосон байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button