Нийгмийн

Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил 91.7 хувиар өсчээ

Энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хоёрдугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой нь эНД харьцуулахад 9080 зөрчлийн хэрэг бүртгэгдэж нийт зөрчил 33.9 хувиар, Нийслэлд 50.6 хувиар, орон нутагт 14.8 хувиар тус тус буурсан дүнтэй байна.

Зөрчлийн хэргийн 97.69 хувийг нь Цагдаагийн байгууллага, 0.47 хувийг Мэргэжлийн хяналт, 0.21 хувийг Онцгой байдал, 1.62 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн хуулийн этгээд 55.9 хувиар, шийтгүүлсэн хүн 37.9 тус тус буурсан байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 48.6  хувиар,  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 51.1 хувиар, Хүний биед халдах зөрчил 10.4 хувиар,  Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 9.0 хувиар, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил  8.7 хувиар тус тус буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 91.7 хувиар,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 62.3 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 22.4 хувиар, Танхайрах зөрчил 10.2 хувиар тус тус өссөн бол Хулгайлах зөрчил өмнөх долоо хоногтой ижил түвшинд байна.

Нийслэлд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн 57.4 хувь нь зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих,  Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн дийлэнх хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түлхүү гарсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 78.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Өмнөговь, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгуудад хамгийн их гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-23 11:07

Энэ бол монголын хүнээ төлөвшүүлэх чадамжгүй нийгэмд амьдарч бна гэсэн үг

Зочин
Зочин
2021-02-23 11:30

өдөрт 100, 100гаараа согтуугаараа эрүүжүүлэгддэг эцэг эхчүүд бүр араатан өсгөх нь бна. Сурагч болонгуут ялгаварлан гадуурхсан багш нар, оюутан болонгуут шоу цэнгээнд ури�##�ан дуудсан өөрсдийгөө өргөмжилөхийг шаардсан багш нар тэгээд нийгэмд гарахаар ямар характараар нийгэмд харьцаж бгаа нь ойлгомжтой. Гэр бүл с�##��##�т, өнчирч гологдсон хүүхдүүд дийлдэхээн бх нь.

Холбоотой мэдээ

Back to top button