Нийгмийн
Үнэрч нохой мансууруулах бодис илрүүлжээ
Мансуурсан залуусын нуусан мансууруулах бодисыг үнэрч нохойн тусламжтайгаар илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд манай дүү зодуулаад байна гэх зодооны дуудлагаар цагдаагийн алба хаагчид очжээ.
Ингэхэд 19-21 настай гурван залуу мансууруулах бодис, эм хэрэглэж, хууль бусаар бэлтгэж, хадгалсан байжээ. Тиймээс “Шонхор” дуудлагатай үнэрч нохойгоор энэ хайлгаж, мансууруулах бодисыг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.