Нийгмийн

Өвөрхангай аймагт эрэгтэй хүн шатаж нас баржээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Үерийн жалга” гэдэг газар 1 хүн шатаж нас барсан байна. Энэ тухай мэдээллийг өчигдөр өдрийн 09:58 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 4 км замыг туулан 10:02 цагт очсон байна. Тодруулбал, тус сумын харьяат 50 настай эрэгтэй Г шатаж нас барсан байжээ. Шалтгааныг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж буй ажээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-24 09:47

Гардуулсан уу

Холбоотой мэдээ

Back to top button