Нийгмийн

Автобус, автомашин мөргөлдөж, хоёр хүн нас баран 11 хүн бэртжээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар зам тээврийн осол болж, хоёр хүн нас барж, 11 хүн бэртжээ.

Тодруулбал, Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Улмаар Баян-Өлгий аймгийн харьяат 29 настай эрэгтэй Б, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат 56 настай эмэгтэй О  нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Мөн 11 хүн бэртэж гэмтсэн байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button