УЛС ТӨР

МҮЭ-ээс НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг А.Ариунзаяа сайдаас хүслээ

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлснийг эсэргүүцсэн ҮЭ-үүдийн тэмцлийн арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох аймаг, нийслэл, салбарын 36 Үйлдвэрчний эвлэлийн холбоо, олон мянган Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, иргэд, хөдөлмөрчид, ажил олгогчид нэгдэн, эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Улмаар МҮЭ-ийн холбооны саналын дагуу 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр нийгмийн түншлэгч талууд болох Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага, төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгуулж нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар байр сууриа солилцон нэгдсэн шийдэлд хүрсэн байна.

Иймд дараах асуудлуудыг хоёрдугаар сарын 24-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж шуурхай арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас хүсжээ.

  1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлсэн хуулийн заалтыг хүчингүй болгох.
  2. Цар тахлын хүндрэлтэй цаг үед нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж, чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн, хувийн хэвшлийн гэж аливаа ялгаварлал үүсгэхгүй авч үзэж шийдвэрлэх.
  3. Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн батлах хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг царцаах
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button