ЭРҮҮЛ МЭНД

ХСҮТ сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо

ХСҮТ сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо. Том хэмжээтэй, эдгэрэлт муутай архаг явцтай, цооролт, холголтоос үүссэн мөн чихрийн шижингийн шалтгаантай гээд олон төрлийн шархыг дэлхийн улс орнуудад сөрөг даралтын тусламжтайгаар үр дүнтэй эмчилдэг нь стандарт болж тогтжээ.

Олон улсын эмнэлзүйн судалгаагаар сөрөг даралт нь шархны эдгэрэлтийг шархны хэмжээнээс хамааран 1,5-2 дахин түргэсгэдэг, шархны хүндрэлээс сэргийлдэг өндөр үр дүнтэй, эдийн засгийн хувьд ашигтай болох нь бүрэн нотлогдсон юм.

Энэхүү аппаратыг ашигласнаар архаг, төвөгтэй шархны эмчилгээний асуудалд дэвшил гарч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button