УЛС ТӨР

Ц.Оюунгэрэл: АН-ын даргад нэр дэвшихээ дахин илэрхийлнэ

Өнгөрсөн долдугаар сард АН-ын даргын сунгаа болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.

Тэгвэл АН-ын Дотоод сонгуулийн хороо энэ сарын 23-нд хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Тухайлбал, орон нутгийн сонгууль ялагдал хүлээсэн нийслэл, аймаг, дүүргийн АН буюу дунд шатны намын дарга нарыг өөрчилж, дараагийн даргыг сонгох сонгуулийн бүртгэлийг энэ сарын 26 /2021.02.26/ –ны өдөр эхлүүлж, ирэх гуравдугаар сарын 16 –ны өдөр санал хурааж, дараагийн даргыг сонгохоор шийдвэрлэсэн байна.

Тус сунгаанд АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл орохоо мэдэгдээд буй. Тэрбээр “Ардчилсан Намын даргын сунгаа товлон зарлагджээ. Бүртгүүлэх өдөр болоход очиж нэр дэвшихээ дахин илэрхийлнэ гэж бодож байгаа” гэжээ.

Түүнийг боловсрол өндөртэй, энэ цаг үеийн манлайлагч эмэгтэй гэж олон нийт дүгнэдэг. Нам болон төрийн ажилд бодлого боловсруулах мэдлэг чадвартай хүн хэрэгтэй бөгөөд тэр болзлыг хангах хүн гэж үзэж байна. Ц.Оюунгэрэл нь хүний эрхийн талаар хамгийн зөв дуугарч чадаж байгаа хүн юм.



Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button