УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар сайдаас буугаад вакцин оруулж ирэх хэлцлээ орхисон уу

УИХ-ын гишүүн асан, “Монос” группийн үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг өөрийн Твиттер хуудастаа коронавирусийн вакцинд холбогдох цаг үеийн асуудлаар жиргэжээ.

Тодруулбал, “АстраЗенека компаниас танай Сангийн сайд вакцин авна гэж хэд хэдэн удаа ярьчхаад алга боллоо гэж асуув. Эрүүл мэндийн сайд бас алга болсон гэв. Танай нам, засгийн залгамж чанар хаана байна вэ?” хэмээсэн байна.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар коронавирусийн вакцин оруулж ирэх ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хүрээндээ хэд хэдэн талтай уулзалт, хэлэлцээр хийсний дотор АстраЗенека компани багтсан. Л.Эрдэнэчимэгийн жиргэснээр, Ч.Хүрэлбаатарын ажлын хэсэг АстраЗенекатай вакцин авна гэж холбогдсон ч Засгийн газар солигдсоны дараа хэлэлцээр нь орхигдсон гэдэг агуулга харагдаж байна.

Ньюанс гэвэл, Манай Улсад орж ирсэн АстраЗенекагийн вакциныг БНЭУ-д үйлдвэрлэдэг. Гэхдээ вакцин оруулж ирэх бүх хэлцлийн эхлэлийг Ч.Хүрэлбаатар тавьж, хөдөлгөөнд оруулсан гэдгийг мартаж болохгүй. Нөгөө талд Л.Эрдэнэчимэг нь АН талыг баримтлагч билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button