Нийгмийн

Н.Ганбаатар: Нэр бүхий шүүгчдийн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо шалгаж байна

Нэр бүхий шүүгчид холбогдсон хоёр ч бичлэг цацагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн шүүгчдэд ямар хариуцлага оноох талаар Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Иймэрхүү мэдээлэл гарсан нь харамсалтай. Шүүхийн ёс зүйн хороо иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг дүрэмтэй. Иргэдийн зүгээс өнгөрсөн даваа гариг буюу 22-ны зүгээс “Нэхүүл” хөдөлгөөнөөс гомдол ирсэн. Ёс зүйн хорооны дарга холбогдох гишүүнд цохоод шалгах ажиллагаа явагдаж байна.

Ирсэн гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо шүүгчид танилцуулах ёстой. 30 хоногийн хугацаанд шалгах ёстой. Энэ хугацаа хангалтгүй гэж үзвэл дахин 30 хоногоор шалгадаг хуультай.

Ёс зүйн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан, гурван хүн дутуу байгаа. Одоогоор 6 хүн ажиллаж байгаа. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой. ШЕЗ-өөс тагнаж чагнасан байж болзошгүй гэж мэдэгдэл гаргасан байна билээ. Шүүхийн Ёс зүйн хорооноос тийм мэдэгдэл гаргаагүй.

Өнгөрсөн хугацаанд шүүгчдэд сахилгын хариуцлага хүлээлгэж ирсэн. Ёс зүйн зөрчил гаргасныг нь хууль хяналтынхан нь тогтоох ёстой. Ингэснээр гэм буруугийн асуудал яригдана. Түүнээс өмнө дүгнэх эрх хэмжээ байхгүй. Хувь хүний хувьд харамсаж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 25, 2021 13:30

Хэн гомдол гаргав мөнгөө багадуулсан уу

хүннү
хүннү
2 сар 25, 2021 13:43

Тэр бичлэгүүдийг хараад дургүй хүрсэн. Бид одоо хэндээ итгэх юм. Жирийн хүн �########�дв�##� хууль үйлчилж ял өгнө. Гэтэл энэ хүмүүст үйлчлэх хууль байна уу? Бүгд төрийн �##�бан хаагчид байна. Маш харамс�##�тай. Тэдний энэхүү бусармаг зүйлийг ил болгосон хүмүүст иргэд т�##�архах ёстой. Тэгэж байж л бу�####�д сургамж болно.

Зочин
Зочин
2 сар 25, 2021 13:53

монгол шиг ялзарсан төр засаг шүүхтэй улсад энэ бол байх л хэрэг. Нөгөө тангараг мангараг гэдэг нь тоглоом юмаа

Зочин
Зочин
2 сар 25, 2021 14:08

zaaa alban esoor shalgasan zygeer geed nyatsaah nee hahahhaha

Зочин
Зочин
2 сар 25, 2021 14:55

энэ л�##�рын шүүгчдийг гянданд хорь

харамсалтай
харамсалтай
2 сар 25, 2021 15:26

Шүүхийнхэн Ялзарч, авлигад идэгдсэн шүүгч нартаа хариуцлага тооцож чадахгүй. Гавъяат шүүгч бусад шүүгч нартаа АВЛИГА хуваасан байхад ШҮҮХийнхэн таг дуугүй өнгөрсөн. АВЛИГАЧИН шүүгч нарыг бүгдийг �######�уулах ёстой. ХЭН АВЛИГАЧИН гэхээсээ өмнө ХЭН авлига авдагүй гэж тодруулаараа. АВЛИГА авдаггүй шүүгч гарах уу?

Zochin
Zochin
2 сар 25, 2021 16:29

Avilgad idegdsen shuugch naraa unen zuvuur shalgahgyi bol irgediin davalgaa ayedah yanz gyi baina shuu

Холбоотой мэдээ

Back to top button