УЛС ТӨР

Элчин сайд Жалгас Адылбаев цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй манай улсын бодлогыг үнэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав.

Түүх, соёл иргэншил, үндэс угсаагаараа холбогдсон хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн захидал ирүүлсэн Ерөнхий сайд А.У.Мамаевт талархал илэрхийлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгааг уламжлахыг хүсэв.

“Ковид-19” цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын хийж байгаа ажлыг өндрөөр үнэлдгээ Элчин сайд Жалгас Адылбаев илэрхийлэв. Хоёр орны Засгийн газар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Талууд 19 сая гаруй ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төмөр болон автозам, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал, бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Өнгөрсөн онд болсон Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button