Нийгмийн
Байшин шатаж, нэг хүн амиа алджээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улиастайн ферм” гэдэг газар өчигдөр байшин шатаж, нэг иргэн нас баржээ. Тодруулбал, иргэн Н-ийн 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж, гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 73 настай эрэгтэй Н өртөж нас барсан байна. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 5 алба хаагч очиж галт түймрийг 25 минут ажиллаж унтрааж, түймэрт өртсөн эрэгтэйн цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.
Г.ХОНГОР