УЛС ТӨР

Р.Чингист ажлаа “алдсан” Ж.Сандагсүрэн өөр орлогчийн ажлыг “булаажээ”

Энэ сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон.

Харин албан тушаалаа Р.Чингист “алдсан” Ж.Сандагсүрэн хоосон үлдсэнгүй. Хотын даргын өөр нэгэн орлогчийн ажлыг “булаажээ”. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Н.Баярчимэгийн оронд томилогджээ.

Н.Баярчимэг нь өнгөрсөн 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бүсгүй юм. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга,  “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал,  “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захиралаар ажиллаж байсан боловсролтой бүсгүй юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. МУИС Хууль зүйн сургууль, АНУ К####ифорнийн их сургуулийг төгссөн мундаг эмэгтэй дээ. Хайран сайхан мэдлэгэтэй, з####уу боловсон хүчин.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button