НИЙГЭМНИЙСЛЭЛЭРҮҮЛ МЭНД

Нэг хүнд вакцин тарихад 30-40 минут зарцуулвал, бүх иргэнээ 3.5-5 жилд дархлаажуулах нь

Энэ сарын 22-ны морин цагт Ерөнхий сайд анхлан вакцинд хамрагдсанаар Монгол Улс дахь коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Манай улсын хувьд эхний ээлжид эрсдэлтэй бүсэд ажилладаг эмнэлгийн ажилчид, дараа нь цагдаа, онцгой, хүчний байгууллагуудыг вакцинд хамруулна гэсэн.

Гэтэл манай улсад эхний хоёр өдрийн вакцинжуулалтын тоон мэдээгээр 3100 орчим эмнэлгийн ажилчид хамрагдсан талаар өчигдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр Д.Нарангэрэл дарга мэдээлсэн. Өөрөөр хэлбэл өдөрт 1500 орчим хүн л вакцин хийлгэжээ.

Энэ нь эрсдэлтэй бүлэгт хийхүйц хангалттай хэмжээний тун вакцин орж ирсэн байгаа энэ үед хангалтгүй тоо юм. Энэтхэгээс Астразенека вакцины 75 мянган тун вакцин орж ирсэн. Харин манай улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд 50 мянга орчим байгааг албаныхан мэдээлж байв.

Хэрвээ бид энэ байдлаараа, маш удаашралтайгаар иргэдээ вакцинд хамруулбал гурван сая гаруй иргэнээ бараг таван жилийн хугацаанд хамруулж дуусах тооцоо гарч байна. Энэ бол амралтын өдрүүдийг оруулж тооцсон тооцоолол.

Ингэхээр халдварыг түргэн хугацаанд хумих, цаашлаад Ерөнхий сайдын хэлсэнчлэн тавдугаар сард хилээ нээх асуудал үлгэр болж мэдэх юм. Юуны учир вакцинжуулалт ийн удаашраад байна вэ. Энэ асуудлаар өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр Д.Нарангэрэл дарга хариулт өглөө.

Тэрбээр “Манай эрүүл мэндийн салбар 56 мянга гаруй ажилтантай. Тэргүүн фронтод ажиллдаг ажилтнуудаа эхлээд хамруулна. Вакцины хангамжаас хамаараад өвчтөнд үйлчилгээ үзүүлж байгаа, шууд өвчтөнтэй харилцдаг ажилтнуудаа дархлаажуулж байна.

Гуравдугаар сарын 15 гэхэд эхний 14 мянган ажилтнаа вакцинжуулж дуусгана. Олон олон вакцинжуулалтыг бодоход хурд нь удаан байгаа. Нэг хүнд 30-40 минут шаардагдаж байна. Хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүж, гурван өрөө дамжиж хийлгэж байгаа учраас цаг хугацаа шаардаж байна. Шинэ төрлийн вакцин учраас эмчийн үзлэгт орох цаг сунжирч байгаа” гэв.

Дүгнэвэл албаны хүмүүс вакцинжуулалт энэ байдлаараа удаашралтай үргэлжилнэ гэдгийг батлан хэлж байна. Тэгэхээр Монгол Улсын насанд хүрсэн хоёр сая иргэн вакцинд хамрагдаж дуусахад 3.5 жил орчим, бүх хүүхдүүдийг хамруулж дуусахад тав хүртэлх жил шаардагдах нь ээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд  99 оронд дахинд 220 гаруй сая тун вакцин хийлгэж байна. Энэ нь өдөрт дунджаар 6 сая хүнд вакцин тарьж байна гэсэн үг. Түүхэнд ийм олон хүн вакцинд хамрагдаж байгаагүй юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Сонин дүгнэлт хийх юм. Мушгихын өвчин үү, мулгуу толгойных уу мэдэхгүй юм даа. Вакцин нь бүрэн ороод ирвэл ямар ч богино хугацаанд амжуулж чадна шүү дээ

  2. Хоногт хэдэн хүнд хийнэ гэж тооцоолоод бгаэн бэ. Хоногт багтаан 40 мян хүнээс шинжилгээ авч бгаа юм чинь 20 мян вакцин хийх боломжтой биш үү тэгвэл 2 сая хүн 100 хоног л бно. 2 дахь тунтайгаа 200 хоног

  3. Юмыг мушгих өвчин үү эсвэл тоо мэддэггүйн харгай юу Сэтгүүлчид тэнэг бдг ийг нотлох жишээ бна даа Т1 сэтгүүлч чамд хэлэе чинии тооцоо чинь буруу бна Юу гэж нэг хүнд зарцуулах 30-40 минутаар 3 сая нүний тооцоо хийх вэ дээ 21 аймагт 2-3, 327 суманд-1, том хотуудад 15 аас доошгүй дархлаажуул####тын цэг гарга#### дор нь шууруулна шдэ Юуны чинь 3-4 жил бэ Т1 юм бичхээ болиул яасан юм

  4. 2 өдөрт 3100 хүнд хамаг хурдаар хийж байгаа нь муу зохион байгуул####тгүй байна. 75000 хүнд хийх вакцин бэлэн хадг####ах хугацаа дуусна. Еше 2 төрлийн вакцин ороод ирчихсэн хүлээгээд байж байдаг. Тооцоо байна уу.Аймгуудаас хүн хүзч татаад нийслэлдээ яар####тай дуусгах ухаан ####га уу.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button