НИЙГЭМ

ТАНИЛЦ: Гуравдугаар сарын 1-нээс хямдрах тусгай үүргийн нислэгийн ЧИГЛЭЛҮҮД

Гадаад харилцааны яамны мэдээллийн үеэр “МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд тусгай үүргийн нислэгийн тийз бүх чиглэлд хямдарч байгаа тухай хэлсэн билээ.

Тодруулбал, уг хямдрал гуравдугаар сарын 1-нээс эхлэх бүх татан авалтын нислэгт үйлчлэх аж. Тусгай үүргийн нислэгийн тарифын нэг хэсэг нь үндсэн тариф, нөгөө хэсэг нь нисэх буудлын хураамж бөгөөд үндсэн тарифаас нь 15 хүртэл хувиар хөнгөлөх байна. Үүнд:

  • Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн  үнэ: 530,000-457,000 вон
  • Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн  үнэ: 59,150-51,050 иен
  • Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн  үнэ: 830-731 евро
  • Истанбул чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн  үнэ: 734-629 ам.доллар
  • Нур-Султан чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн  үнэ: 364-314 ам.доллар болж тус тус хямдарчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button