“Бишрэлт” групп 39 тэрбумын үнэлгээтэй компанийг нь залилсан гэх Г.Өлзийдүүрэнтэй шүүхдэж байна

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн эзэмшлийн “Бишрэлт” групп охин компани нь болох “Эрдэнэ зам” компанийг танил Г.Өлзийдүүрэн гэгчид 2013 оноос хариуцуулан гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж ирсэн байдаг.
Улмаар Г.Өлзийдүүрэн Б.Ундармаагийн дүүтэй ойртон дотносч, “Бишрэлт” группын захирлын итгэлийг олжээ. Ингээд “Эрдэнэ зам” компанийн хувьцааг Г.Өлзийдүүрэнд 100 хувь шилжүүлэн өгсөн байна.
-Г.ӨЛЗИЙДҮҮРЭН “ЭРДЭНЭ ЗАМ” КОМПАНИЙГ ӨӨРИЙН БОЛОХЫГ НОТЛУУЛАХААР ШҮҮХЭД ХАНДСАН Ч ЯЛАГДАЖ БАЙВ-
Ингэхдээ “Эрдэнэ зам” ХХК-ний 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн аж. Гэтэл Г.Өлзийдүүрэн “Бишрэлт холдинг” ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39 тэрбум буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
2016 оны арванхоёрдугаар сард “Бишрэлт холдинг” компани охин компаниудынхаа санхүүг дотоод хяналтаар шалгасан байна. Тухайн үед Г.Өлзийдүүрэн “Эрдэнэ зам” компанийн ерөнхий нягтлангаар өөрийнхөө төрсөн эгч Г.Оюунсүрэнг ажиллуулж байжээ. “Бишрэлт холдинг” компани охин компаниудаа зөвхөн “Капитал” банкаар дамжуулан данс нээж, гүйлгээ хийх ёстой гэсэн дотоод журамтай байжээ.
Гэтэл үүнийг Г.Өлзийдүүрэн зөрчиж, Хаан банкинд данс нээж, харилцагч байгууллагуудаас бүр 1.5 тэрбум төгрөг юунд зарцуулсан нь тодорхойгүй байдлаар үрэгдүүлсэн нь тогтоогдсон байдаг. Эндээс эхлэн Г.Өлзийдүүрэнг компанийн хувьцааг эргүүлэн өгөхийг шаардаж эхэлжээ. Тэрбээр компанийн хувьцааг шилжүүлэн өгнө гэж байсан ч 2017 оны гуравдугаар сарын 21-нд “Танай компани миний өмчид халдах эрхгүй. Хамааралгүй этгээдэд компанийн хувьцааг шилжүүлэн өгөх боломжгүй” гэсэн албан бичиг гарган өгсөн байна. Өөрөөр хэлбэл, компанийн эздэд ийн бичиг илгээж, “Эрдэнэ зам” компанийг хувьдаа завшихыг оролдож эхэлжээ.
Тэрбээр 2018 онд “Эрдэнэзам” компанийг өөрийнхөө компани болохыг нотлуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ч шүүхээс Г.Өлзийдүүрэнгийн үүсгэн байгуулсан компани мөн болохыг нотлох баримт олдсонгүй гэх шийдвэр гаргаж байв. Тиймээс тухайн үед Г.Өлзийдүүрэн буруугаа хүлээж, цаашид “Эрдэнэ зам” компанитай холбоотой бүх асуудалд хариуцлага алдахгүй ажиллах болно гэж өөрийн гараар бичиж өгсөн байдаг.
-АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Г. ӨЛЗИЙДҮҮРЭНД 15 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЯЛ ОНООЖЭЭ-
Тэгвэл түүнээс хойш гурван жил өнгөрсний дараа “Бишрэлт” группээс Г.Өлзийдүүрэнгийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байх юм. Тодруулбал Г.Өлзийдүүрэнд залилуулж, 39 тэрбумын хохирол учирсан хэмээжээ.
Эл хэргийн шүүх хурлын явц өнгөрсөн 2020 оны зургадугаар сараас эхэлсэн. Улмаар Анхан болон Давж заалдах шатны шүүхээс Г.Өлзийдүүрэнг бусдыг хуурч 39 тэрбум төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар 39 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ийг хохирогч “Бишрэлт Холдинг” ХХК-д буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.
Мөн Г.Өлзийдүүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Тиймээс “Бишрэлт Холдинг” ХХК Г.Өлзийдүүрэнд оноосон ялыг хөнгөдсөн гэж үзэж Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Харин Дээд шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд гомдлыг хянан хэлэлцээд Анхан шатны шүүхийн тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өлзийдүүрэн хэзээдээ ийм баян болчихсон юм пабын зохион байгуулагч л байсан ш дээ саяхан
аймшиггүй луйвөрчин бнаа
Иймэрхүү хүний итгэлийг д�##�имдуулж з�##�илдаг хулгайч нар монголоор нэг байна. Арай ч дээ шүүх тэрийг нь хурдан шийдэхгүй өөгшүүлээд байдаг тэд бүүр гаршчихдаг.
Bank dampuuruulahad huvi nemeree oruulsan etgeed bna. Eruugiin tsagdaa davhar shalgah heregtei. Neg no bna daa.
Шүүсэн шүүгчийг нь ш�##�гах хэрэгтэй, энэ дооридоод байгаа нөхдүүд холбоотой. Шүүгч нар гэж ёстой завхарч байна,ард түмэн ямар хүчтэйг та нар харна даа цаг хугацааны асууд�##�
ohin duug ni panaaldaj bgaad oirtdog,estoi tsever zalilan arga baina daa. olziiduurengiin huu ni TSENGEL biz dee.huu ni gaigui zaluu shig bsn daanch genet tom mashin unaad ohiduud nuhaad bsn iim yum boljee
Ene Ulziiduren gj siihgui nuhur bna shuu, hunii um ruu yaaj ingej aimshiggui luivardaj chadjiina. Odoo ued hund itgehiin argagui bolson bna da.
Өлзийдүүрэн захирлын дор ажиллаж байлаа. Алдаа дутагд�##� гарахаар л сандраад л Ариунболдод битгий хэлээрэй гэдэг байсан. Шир гардаа компанийн дизелийг их ч зарсан даа
анхнаасаа л Өлзийдүүрэн гэгчид Бишрэлт нь хувььцаа эзэмшүүлээд шаардсан үед буцааж өгнө гэж ямар хууль бус шийдвэр гаргасн юм бэ? тэр Бишрэлт нь бас л нэг мэх олох гэж хууль бус юм хийж ямар нэг гэмт хэргээ нуун д�##�длах арга л сүвэгчилсэн боолтойдогоо. Буруу үйлдэл цэцэстээ буруу л үр дагавартай байдагийн жишэээ нь энэ болой
hun hundee itgeh hetsuu boljdee. ur huuhded ni ulddeg gesen
Энэ Ундармаа авгай яаж ч мэднэ бас энэ сайтад төлбөр төлж ийм мэдээлэл тавьж харлуулж байгаа нь тодорхой компанид нь ажилласан удирдах �##�бан туша�##�тнуудаа бүгдийг нь хулгайг нь бузар булайг нь мэдээд дэлгээд ирэхлээр цагдаа шүүхээр д�##�айлгаж худ�##� хэрэг тохдог авгай одоо нийгмийн даатг�##�ын идсэн мөнгөө энгийн ажилчидаасаа төлүүлэх л үлдэждээ энэ шуламд
Xun unemshmeerguim bolxiimda. Undarmaa uuruu tsever xun bish bish bizde.
цэнгэлээ найзаа аавдаа хэлээч
Зүгээр л нэг таньдаг сайн хүн гээд компаниа 100% шилжүүлээд өгчихдөг юм байдаггүй юмуу? Эрүүл хүний ухаанд ийм юм орох уу? Ийм юмыг луйвар, хулгай з�##�лилан зэрэг үл бүтэх юмаа д�##�д�##�ах гэсэн хүмүүс л хийдэг. Тэгэхээр шилжүүлж өгсөн нь үнэн бол ш�##�тгаантай л шилжүүлж өгсөн үгүй бол хүний юмыг шүүхээр д�##�айлган дээрэмдэж байгаа л үйлдэл байна.
Ундармаа эрх мэдлээрээ төрөөс луйвардаж авсан хөрөнгөө нуух гэж л охин компанаа итгэлтэй гэсэн хүний нэр дээр шилжүүлж бгаад өөрөө хулхилуулчихав аа.хөөрхий..Энэ арга чинь бүх улс төрчид бдаг арга
БИШРЭЛТ ГРҮПП САЙНДАА ѲЛЗИЙДҮҮРЭНД ѲГСѲН БИШ ТАТВАРААС �######�АХ ГЭЖ Л ЗОХИОСОН АРГА БОЛОВ УУ МЭХТ МЭХЭНДЭЭ БОЛСОН БОЛОЛТОЙ БҮХ ХУЛГАЙГ ѲЛЗИЙДҮҮРЭН ДЭЛГЭХ ЦАГ ИРЭХЭД МЭХТ ХАМТ УНАНА ДАА
ёстой худлаа баахан шааж өгчөө энэ мэдээгээр
Ундармаа төрөөс хулгайлаад Ундармаагаас өөр нэг хулгайч хулгайлчихсан юм байна л даа.Сүүлчийн хулгайчаас зарг�##�даж буцааж аваад төрд ард түмэнд нь өгөөд тайван амьдраач дээ Ундармаа.Одоо хэд наслана гэж чөтгөр шиг юм юм руу шунаж нүгэл үйлдэнэ вэ.Буруу замаар олсон олз чинь жарг�##� бус зовлон болно.
Мэхт мэхэндээ л юм болж дээ.
Мэхт махэндээ болжээ, төрөөс идсэн уусан, НД, ЭМД-ын мөнгө луйвардсан, одоо ч ЭМДаас олон эмийн сангуудаараа д�##�имдуулан Алтанхуяг гэгчтэй нийлэн төсвөө суга нэмүүлэн цөлмөж суугаа шүү дээ, Алтанхуяг нэг зүгээр ч нэг төсвийг нь нэмж өгөх хүн биш. Ш�##�гаарай