НИЙГЭМ

Байшин шатсаны улмаас 17 настай охин амиа алджээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27–ны өдрийн 06:59 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:03 цагт очиж, иргэн Д-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн А /17 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Эхлээд шалгадаггүй юм у.Ум мааний бадмэ хум

золбин ардчиллыг үзэн ядагч
золбин ардчиллыг үзэн ядагч

Ямар харамсалтай юм бэ?. Хайран амь нас. Энэ золбин ардчиллаас болж хятадын хогийн хаягдал утас орж ирснээс цахилгааны осол их гарч Монгол хүн амиа алдаж байна. Үхэж далд орсон ардчилал, ардчилсан нам зайлж нүднээс далд ор.

Зочин
Зочин

Хөөрхий охин

Зочин
Зочин

Хүмүүсээ амь насаа хайрлаж чанар сайтай материал хэрэглэе. Гал командынхан зүгээр л гал унтараах биш, гал юунаас үүссэнд дүгнэлт гаргаж иргэдэд чанаргүй осолтой материалуудын тухай мэдэлэл сэрэмжлүүлэг өгдөг баймаар юм.

Холбоотой мэдээ

Back to top button