УЛС ТӨР

Ц.Ганзориг: Орон нутаг руу явж байгаа гэр бүлийн нэг гишүүнээс шинжилгээ шаардана

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй асуултад Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хариуллаа.

-PCR-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?

- ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл хүний биед ковидын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм.

-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

- Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө PCR шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна./ УБ-т эргэж ирэх тул /

-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шинжилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?

- Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.

- Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?

- Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил PCR-ын шинжилгээгээ өгч зорчино. Өнөөдрөөс онгоц, гуравдугаар сарын 3-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button