ЭРҮҮЛ МЭНД

“Спутник-V” вакциныг зөвхөн "Монгол Эм Импекс Концерн”оруулж ирнэ

Манай улс ОХУ-аас “Спутник-V” вакцины эхний ээлжийн 10 мянган тунг хүлээж аваад байна. Дараагийн ээлжний 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдөж буй.

Ийнхүү Засгийн газрын захиалгаар ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг хүлээж авсан талаар албанаас мэдээлсэн. Гэхдээ ямар компаниар дамжуулж оруулж ирсэнээ зарласангүй.

Тэгвэл эл вакциныг Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар “Монгол Эм Импэкс Концерн” ХХК оруулж ирж,  ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн байх юм. ОХУ-ын талаас Монгол дахь түншээрээ Монгол улсын эмийн салбарын тэргүүлэгч компани болох “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийг сонгосон байна.

“Монгол Эм Импекс Концерн” ХХК аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтарч ОХУ-аас вакцин оруулж ирэх ажилд ханцуй шамлан оржээ. Учир нь Засгийн газраас оруулж ирж буй вакцинуудыг эхний ээлжид зорилтот бүлгийн хүмүүст хийнэ гэж буй. Дараа нь өндөр настнуудыг хамруулахаа мэдэгдсэн. Тиймээс энэ бүхний дунд орхигдоод буй яг хөдөлмөрийн насны залуус, болон хувийн хэвшлийнхэн хэзээ вакцинд хармагдах нь тодорхой бус үлдсэн.

Тэгвэл “Монгол Эм Импекс Концерн” ХХК МХАҮТ-тай хамтарч аж ахуй нэгжүүд, хувийн хэвшлийнхнийг өөрсдөө санаачлаад, ажилчдаа вакцинжуулах асуудлаа шийдэх чиглэлд ажиллаж эхэлжээ. Хувийн хэвшил, компаниуд заавал төрийн үнэгүй вакцинд хамрагдах гээд байх шаардлага байхгүй гэж тэд үзэж байна.

Тодруулбал нийт компаниудын 90 хувь нь 50 хүртэлх ажилтантай. Тэднийгээ гэр бүлтэй нь хамт вакцинжуулалтад хамруулах асуудлыг шийдэхэд санхүүгийн хувьд нэг их хүнд тусахгүй хэмээж байна. Тиймээс тун удахгүй МҮХАҮТ ААН-үүдтэй холбогдож зохион байгуулалтад орж эхлэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-02 01:49

Hutsvaa muu shaarniud chin mongonii ajilaa hoij baih shiv oruulj ireed unegui tari mongobii hoinoos uhel aldsan shaarnuud uhleeldee

Монгол
Монгол
2021-03-02 07:55

Энэ мөнгөндөө биш асууд�##� засгийн хувьд Завсараар нь ашиг шаачих гэсэн оркууд ийм асуудлыг ойлгох тархигүй нүд нь улаарчихсан сүгнүүд олны сэтгэлээр туршихаа больж үз

Холбоотой мэдээ

Back to top button