НИЙГЭМ

Сэтгэлзүйн эмгэг илрүүлэх оношлогоог төлбөргүй хийлгэх боломжтой болжээ

"Зориг сан” болон Швейцарын хөгжлийн агентлагаас их сургуулийн шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлгийг жил бүр олгодог бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хамтран бичил төслийг хэрэгжүүлдэг байна.

Тус тэтгэлэг хөтөлбөрт шалгарсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 6 оюутан хамтран “ByeDepress” бичил төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл нь xүн амын дунд зонxилон тоxиолдож байгаа сэтгэл зүйн эмгэгүүдийн талаар олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой, ашгийн бус бөгөөд сэтгэл зүйн эмгэгийн анxан шатны онош, зөвлөгөөг xүргэx хамгийн анхны “чатбот” үйлчилгээг нээн ажиллуулж буйгаараа онцлог юм.

Иймд хүссэн хүн бүр “ByeDepress” фэйсбүүк хуудасны чатботоор холбогдон өөрсдийн сэтгэл зүйн эмгэгийг илрүүлэх анхан шатны оношилгоог хийлгэж, хариулт авч, сонирхсон асуултаа асуух боломжтой ажээ. Түүнчлэн “ByeDepress” багийнхан сэтгэл засалч эмч Р.Энхтүвшинтэй холбогдон сэтгэл зүйн цуврал видео контентыг долоо хоног бүр бэлтгэн хүргэдэг байна.

“ByeDepress” багийнхны зүгээс “Махан бие өвдөхөд бид хаачихаа мэддэг. Гэвч сэтгэл зүйн асуудал бол хүн бүхний тайлах зангилаа биш тул бид багахан ч гэсэн мэдээллийг хэрэгтэй хүмүүст нь хүргэх хүсэлтэйгээр энэхүү төслийг эхлүүлсэн” гэдгийг онцолж байлаа.

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ByeDepress

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-01 19:22

setgelzuin oyutnudch ogoh erhgui bdiishuu yun duraraaa yumbeee mongold setgelzuichin ner hundig ungahar shidjee.????????????

FB нөү
FB нөү
2021-03-02 04:23

FB чатбот ер нь нийгмийн сүлжээ ашиглаж болохгүй шүү. Ийм эмзэг сэдэв дээр бичлэг бүү үлдээ. Хэрэглэгч устгасан ч бичлэг үлдэх боломжтой. Мөн Монгол улсад хуулиар төрийн �##�банд сэтгэцийн өвчтэй хүн ажиллахыг хориглосон чанга за�##�ттай. Тиймээс хожим төрийн �##�банд ажиллах эсвэл ямар нэг чух�##� юм хийх үед чинь тухайн бичлэг гарч ирж нийтэд цацагдах боломжтой. Та нарт үнэхээр эмч хэрэг болбол цаг аваад өрөөнд нь очиж өөдөөс нь харж суугаад ярилц, тестээ өг. Видео, болон аудио бичлэг хийнэ гэвэл бүү зөвшөөр. Одоо жишээ нь интэрнэтээр гадаадын 60, 70-аад оны өвчтнүүдийн бичлэг зөвшөөрөлгүй цацаад байгаа. Энэ буруу. Эдгээр хүмүүс аюулгүй байдлын т�##�аар ямар ч ойлголтгүй хүмүүс байгаа нь харамс�##�тай. З�##�уу хүнээс бүү зөвлөгөө ав ! Ядаж 40 гарсан хүнтэй уулз. 2. Монголд цагдаа нар ФБ аккаунт дуртайгаараа хянадаг гэдгийг бүү март. Тиймээс хэт хувийн юманд ФБ бүү ашигла.

Эмчийн үүрэг
Эмчийн үүрэг
2021-03-02 04:29

Эмч өвчтний хувийн болон өвчний мэдээлэл зөвхөн өөртөө хадг�##�ах бу�####�д дамжуулах ашиглуулах ёсгүй учраас ФБ-ээр оношилно гэдэг нь өөрөө хууль зөрчих үйлдэл. Харин эмч нийтийн сүлжээнд ганцхан нэр усгүй сонжоо шиг тест л тавьж болох байх. Хувь хүнийг оношилж болохгүй. Швэйцариуд үүнийг мэднэ яагаад болохгүй гэж хэлээгүйд гайхаж байна. Хэзээ европт ингэж ажиллаж байсан ?

Холбоотой мэдээ

Back to top button