
“Уулын эзэн” гэгддэг цоохор ирвэс Төв Азийн өндөр уулсын бэлэг тэмдэг амьтан билээ. “Улаан ном”-д “Нэн ховор зүйл”-д бүртгэгдсэн цоохор ирвэсээ Монгол Улс анх удаа бүртгэж, тооллоо. Цоохор ирвэсийн тооллогыг БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан, Олон улсын ирвэс хамгаалах сан зэрэг арав гаруй байгууллага хамтран дөрвөн жил хийжээ.

Энэ талаар ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас тодруулахад “Цоохор ирвэс дэлхийн 12 оронд амьдардаг. Улсын хэмжээнд бүртгүүлж, тоолсон орон байгаагүй. Цоохор ирвэсээ тоолоход дөрвөн жил зарцууллаа. Ингэснээр цоохор ирвэсээ тоолсон дэлхийн анхны улс боллоо. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ирвэсээ тоолсон анхны улс болсныгоо, хэдэн тоо толгой ирвэс тоологдсоныг маргааш 08.00 цагт албан ёсоор зарлана” гэлээ.

Сонирхуулахад, аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маргааш дүнг ярих гэнэ. Яасан ч сүрхий үнэрхэх юм билээ дээ. Шууд дүнгээ ярив�##� болоо биз. Тооллого хийлээ гэнэ. Тооллоо л гэвэл болоо биз.