ДЭЛХИЙ

JAPAN TIMES: Монголын багийн онцлох тамирчин хаалгач Э.Мөнх-Эрдэнэ байсан

Монгол улсын шигшээ баг өнгөрсөн мягмар гарагт (2021.03.30) ДАШТ-ийн хоёрдугаар шатны урьдчилсан хэсгийн тогтлолтоо Японы шигшээтэй хийж 14-0 харьцаатай хожигдсон.

Тус тоглолтын талаар “Japan Times” сайтад мэдээлэхдээ хэд хэдэн удаа бөмбөг хаасан Э.Мөнх-Эрдэнийг Монголын багийн онцлох тамирчин байсан хэмээжээ.Мөн өөр нэг мэдээллийн сайтад Монголын багийг эцсийн мөч хүртэлээ бууж өгөлгүй тулалдсан гэсэн байна. Харин Твиттер дээр Япон хэрэглэгчид Монголыг магтсан жиргээ их оруулсан аж.

Японы шигшээ багийн тоглогчдын зах зээлийн үнэлгээ 74 сая фунт стерлинг буюу 294 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц аж. Тэдний бүрэлдэхүүнээс ес нь Европын клубуудэд тоглодог байна.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button