ДЭЛХИЙ

Америкт өнгөт арьстай эрэгтэй цагдаа нарт буудуулж нас барсны улмаас үймээнт жагсаал болжээ

Өнгөрсөн ням гарагт (2021.04.11) 20 настай Даунте Райт Миннесота мужийн Бруклин Центр хотод машинтай явж байхад нь цагдаа нар түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул зогсоосон байна. Цагдаа нар Райтыг баривчлах тушаал гарсан байсан гэдгийг илрүүлж түүнийг баривчлах гэтэл тэрбээр зугтах оролдлого хийн машиндаа эргэн суух үед офицер гал нээжээ.

Тус явдлын улмаас даваа гарагт (2021.04.12) Миннеаполис хотод зуу зуун хүн бослого гарган дор хаяж 20 дэлгүүр дээрэмдсэн байна. Тус хотод өнгөрсөн жил Жорж Флойдын амь насанд хүрсэн хэргээр Дерек Шовины шүү хурал явагдаж байсан тул нөхцөл байдал хүндэвтэр байжээ.

 “Black Lives Matter” гэх уриа лоозон барьсан үймээнт жагсагчид цагдаагийн машин дээр гарч офицерүүд рүү чулуу нүүлгэж эхэлжээ. Цагдаа нар цугларсан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, цайруулах бөмбөг болон резинэн сум ашигласан байна.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-04-14 09:22

"Үймээнт жагса�##�" монгол хэлийг арвижуулж бна энэМАЛ

Зочин
Зочин
2021-04-14 14:38

Муухай харууд төвөгтэй улсууд, харууд манай хүмүүсийг азиууд гэж шоглож байгаам бна лээ

Холбоотой мэдээ

Back to top button