Нийгмийн

Амиа алдсан харуулын дарга ба 20-25 жилийн ял төлөвлөсөн байлдагчдын хэргийн ЦААНА

Сүүлийн хэдэн өдөр хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг анхаарлын төвд байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан. Улмаар гурван хоногийн дараа уух усгүй, идэх хоолгүй болсон байхад нь уулын орой дээрээс олсон. Ингэхдээ буун дуу гаргахгүй, эрсдэл гаргахгүй хэмээн аав ээжийг нь Ховд аймгаас авч ирж, урдаас нь явуулж тайвшруулж байж баривчилсан гэх. Тэдний хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийг тэнд нь шийдвэрлэх аж.

Талийгаачийн хувьд Ховд аймгийн харьяат бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Шүлэг бичиж, яруу найраг уншдаг авьяастай нэгэн. Түүнчлэн ар гэр, ойр тойрны хүмүүсийн хэлж буйгаар элдэв зан, характер гайгүй, төлөв томоотой залуу байсан гэх. Эхээс хоёулаа бүтэн өнчин өссөн залуу юм байна. Ард нь үлдэх гэргий, бүлтийтэл харуулдах гурван үртэй аав хүн гэдгийг байлдагч Х буудахаасаа өмнө ойлгоогүй нь даанч харамсалтай. Бид талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбогдох гэсэн боловч ажил явдал гээд хүнтэй үг солих ч сөхөөгүй хүмүүс байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ЦЭРГҮҮДИЙГ ЗӨВТГӨХ АРГАГҮЙ. ГЭХДЭЭ…

Тухайн үед яг юу болов. Яагаад алба хааж, хил манаж байсан цэргүүд гэнэт даргыгаа хөнөөх болов гэдэг асуудал эргэлзээтэй, асуудал дагуулсан хэвээр байна. Мэдээж хилээ манаж, үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд хүний аминд хүрнэ гэдэг бол байж боломгүй үйлдэл. Энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Дээр нь зугатаасан. Энэ нь хуулинд бичсэнээр бол эх орноосоо урвасан, торгон хилээ орхиж зугтсан гэмт хэрэг. Тэднийг зөвтгөх аргагүй. Гэхдээ…

Хэрэг явдлын талаар Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Өргөсөн тангарагаасаа няцаж, хүний аминд хүрээд зугтсанд харамсаж байна. Амиа алдсан дарга цэргүүдээ шүлэг уншиж өгдөг сайн хүн байсан. Дэглэлт, дарамт байгаагүй хэмээн ярьсан. Гэхдээ энэ хэрэг явдлаас хэдхэн хоногийн өмнө нэгэн цэрэг согтуу даргадаа зодуулж, харамсалтайгаар амиа алдсан учраас хүн бүрийн толгойд дэглүүлж, дарамтлуулахдаа тэсэлгүй даргаа хөнөөсөн юм биш биз гэх бодол хамгийн түрүүнд буусан.

Мэдээж хэрэг явдлыг холбогдох хууь хяналтын байгууллага шалгаж буй. Цэргүүд ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд ялаа эдэлцгээх нь тодорхой. Гэхдээ үүний цаана цэргийн дэглэлт, дарамт гэх системээрээ бугласан буглаа байгаад, үнэхээр түүнийг нь тэвчиж чадаагүй цэрэг айж мэгдсэндээ ийм хэрэг өдүүлээгүй биз дээ гэх хардлагыг огтоос орхиж болохгүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт 19 настай залуусыг гэр бүлийн хүмүүжил муутайгаас хүний аминд хүрлээ гээд хэргийг хаахаас илүү цаана нь юу болов, ийм хэрэг өдүүлэхэд юу нөлөөлөв гэдгийг ил болгох нь чухал байна.

-ХЭРГИЙН ШАЛГАЛТ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙХАД ЦЭРГИЙН АНГИЙН СЭТГЭЛЗҮЙЧИЙН ДҮГНЭЛТ ЯАГААД ЗАДРАВ-

Сүүлийн хэдэн өдөр хэвлэлүүдээр гарсан мэдээллүүдийг дүгнэвээс тухайн хоёр цэргийг л буруутгах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал “Хоёр цэргийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байж болзошгүй хэмээн отрядын сэтгэлзүйч нь дүгнэж байсан. Тэр ч бүү хэл сэтгэлзүйд нь туслалцаа үзүүлж амжаагүй байсан. Хоёр байлдагчийн нэг нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа нэлээд хэдэн танхимын цонхыг ямар нэг шалтгаангүйгээр хагалсан нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй гэж үзэх үндэслэл болсон. Харин нөгөөх нь бусдыг даган дуурайж юу ч хийж болзошгүй гэж отрядын сэтгэлзүйч нар нь дүгнэсэн. Түүнчлэн байлдагчид байлдааны сумаа дутаасан, дурангаа хагалж гэмтээчхээд харуулын дарга нь зэмлэнэ гэхээс айсандаа уг ноцтой хэргийг өдүүлсэн бололтой” гэх мэдээллүүд. Энэ ноцтой хэргийн үед шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байх үед Хилийн цэргийн байгууллагын сэтгэлзүйчийн дүгнэлт яагаад задрав. Хэрэгт холбогдсон цэргүүдийг буруутгах зорилтот “чулуу шидсэн” юм биш биз. Хардах сэтгэгдэл төрүүснийг нуух юун.

-БАЙЛДАГЧ Х “МАРГААШ ЦАГДААД ЯВААД ОЧВОЛ ЯАХ БОЛ” ХЭМЭЭН ХАМААТНЫ АХ РУУГАА ЯРЬЖЭЭ-

Бид үнэнд нийцэх мэдээллийг түгээх үүднээс Ховд аймгийн Чандмань сумын хэд хэдэн иргэнтэй холбогдсон. Гэвч цагдаа, сумын удирдлагын түвшинд хэргийн талаар ямар ч мэдээлэл гаргахгүй, иргэдийнхээ “амыг барих” чиглэл өгсөн гэх. Өөрөөр хэлбэл алба хаагч Х-г ямар хүүхэд байсан, зан ааш нь ямар байсан талаар үнэнийг өчих хүн олдсонгүй. Гэхдээ бас хоосонгүй.

Эх сурвалжаас авсан мэдээллээр хүү даргыгаа буудчихаад гар утсыг нь аван зугтжээ. Улмаар гэрийнхэн рүүгээ залгасан ч холбогдох боломжгүй байсан учир нагац ахтайгаа ярьсан байна. Ингэхдээ “Харуул гарахад зодоод явуулсан. Харуулаас бууж ирээд буугаа шалгаад байж байхад дарга “ална аа” гээд ирэхээр нь сандраад гохоо атгачихсан. Маш их айж байна. Маргааш өглөө цагдаа нар дээр өөрөө очвол яах бол” хэмээн хамаатны ах руугаа ярьсан гэх.

Түүнчлэн дээр бичсэнчлэн сэтгэлзүйн асуудалтай огт байгаагүй аж. Харин ч цоглог, нутаг орныхондоо тустай, цайлган хүү байсан байна. Тэрбээр аав ээж болон дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг бөгөөд хөдөө мал малладаг жирийн нэг айл гэнэ. Сүлжээгүй газар ихэвчлэн байдаг учраас хүүтэйгээ хааяа утсаар ярьдаг байсан гэх бөгөөд аав ээж нь очиж уулны оройгоос буулгаж ирэхэд нь тураад, “яс арьс” болсон байжээ.


-БАЙЛДАГЧ Х АРХИ ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ, МОНГОЛ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ БАЙЖЭЭ-

Түүнчлэн хүү архи, тамхи хэрэглэдэггүй, монгол бөх сонирхон хичээллэдэг байсан бөгөөд утсаар ярих бүрдээ янз бүрийн данс руу мөнгө шилжүүлж авдаг байсан аж. Ар гэрийнхэн нь тамхи татахгүй байж мөнгөөр яадаг юм бол гэж боддог байсан ч шилжүүлдэг байсан байна. Цэргийн албанд ч өөрийн дур сонирхлоор явсан бөгөөд анхны зарлан ирэхэд алба хаагаад ирнэ ээ хэмээн баяртай байсан ч тэнд очоод хүний аминд хүрчихнэ гэж төсөөлөөгүй биз.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох хууль хяналтын байгууллагаас аав ээж , ах дүү нарыг нь хэвлэлийнхэнд дахиж огт “ам нээж болохгүйг” сануулжээ. Түүнчлэн тэд өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явахаар шийдсэн сурагтай. Учир нь тэд хүүгээ зүгээр л хүн буудчих хүн биш гэж үзэж буй юм.

-Х,М НАР 20-25 ЖИЛИЙН ЯЛ СОНСОНО-

Харуулын даргаа хөнөөсөн Х,М нар одоо цагдан хоригдож буй. Тэдэнд хэд хэдэн зүйл ангиар ял төлөвлөөд байна. Тодруулбал,

  1. Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”
  2. 28.2-ын “дарга, захирагчаа эсэргүүцсэн”
  3. 28.5-д заасан “цэргийн албанаас оргон зайлсан”
  4. 28.15 “хилийн алба хаах журам зөрчсөн”
  5. 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцоод байна. Дээрх зүйл ангиудад заасан ялын хэмжээнээс үзвэл Х,М нар 20-25 жилийн хорих ял сонсох нь.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
121 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж

Сайхан залуус ял аваад.явах нь дээ

Ховд mn
Ховд mn
Reply to  Дорж

Хэрэгтэн х энхийн цагаа тагтаа ариун хүү байсан гэж яриад байна тэр худлаа ахлах сургуульд байхдаа охидуудтай зүй бусаар харьцдаг хичээлдээ ховорхон суудаг суухаараа заавал 1 хэрэг тарьдаг түргэн ууртай хүүхэд байсан гэх юм билээ

Зочин
Зочин

Bitgii tenegt 20-25 jil oorsdool suuval taarna, agagui bie hamgaalalt bsan bhaa,

Зочин
Зочин

Төрийн албан хаагч дарга . Махбол архи ууж. Санаатайгаар хүн Зодож алчихаад 10 жилийн ял авсан. Залуусыг өмөөрөөгүй. бас хичнээн их дэглүүлж байсан ч хүн ална гэдэг алсан хүнээсээ илүү араатан болсон гэсн үг. Ямартаа ч . Махболоос цөөн жил оноох байлгүй.

Ххх
Ххх

Офицерээ буудаж алсан, хилийн манаагаа орхиж зугатсан явдалд шалтаг шалтгаан харин ч бхгуй бх шүү. Сэтгэл зүйг нь ойлгоод байвал энэ цэргийн бүх байгууллагыг татан буулгаад монгол ямар ч батлан хамгаалах хүчгүй болсон нь дээр.

Зочин
Зочин

хүн ална гэдэг байж боломгүй явдал

эм
эм

хүн ална гэдэг байж боломгүй явдал

зочин
зочин

талийгаачийн буруу байлаа чгэсэн хүний аминд хүрнэ гэж байж болшгүй асуудал үхсэн хүн үг хэлэхгүй гэж худлаа ярьж болохгүй байхаа

зочин
зочин

цэрэгт явах шоронд суух хоёрын шоронг сонгодог болжээ. Шоронд арай ингэж өдөр бүр шалтгаангүй зодож нүдээд тамладаггүй байх гэж бодож дээ

Хүн алсан хүмүүсийн зөв үү
Хүн алсан хүмүүсийн зөв үү

За боль оо, фб дээр байсан энд тэндхийн золбин домэйн хаягуудаар хандалт авах зорилгоор бичсэн байсан хов живүүдийг нийлүүлээд бичцэн байна шд????????????
Яг танайх өөрсдөө эрэн сурвалжлаад шинээр бичсэн юм юу ч алга. Хүн алсан хүмүүсийг зөвтгөх хандлага илэрхийлж байгаа танай сайт????????????

Zochin
Zochin

Unchin hun uuntugch

Зочин
Зочин

Даргаараа цэнэгтэй буу хүзүүндээ тулгуулчаад дарга захирагчаа эсэргүүцсэн гэдэг ял авах нь зөв үү? Аргагүй хамгаалалт юм биш үү?

Hun
Hun

Mash haramsaltai manaid l ganzhan bdag tseregiig darga zodoj bolno gej ene baidaliig uurchluhgui bol hun uheed l saihan zaluuchuud shorond orood hereg algaa aaw eejiinhee hajuud bsan bol

Zochin
Zochin

Chi medrel uu?.Tensen ogoh heregtei.Ygvi bol Ard tvmen bosoh bolno.!!!

Teg
Teg

17,18,19 nas bol huuhed shu ewiidee argaa barahdaa uursduu uhehgui gehdee buu barijee

Зочин
Зочин

Үхсэн үг хэлэхгүй гээч юм болох байхаадаа...

Huuhed
Huuhed

Busad ornii tsereg darga nar hunii bied hureh horiotoi bdag gej sonson yum bna manaih ene deglelt gej muuhai yumaa hezee bolihiin be

Uu
Uu

Ailiin saihan huuhduudiig hucheer awch yawchihaad shorond hiigeed baihuu

Зочин
Зочин

Зүв зүгээр буудна гэж байхгүй. Байнгын дарамтанд бсан болоод л буудсан байх. Эцэг эх нь тэр шилжүүлэг хийсэн данснуудыг сайн шалгуул. Тэр дарамтлагч нарын данс байгаа

ээж
ээж

Хоёр залуугийн алдаа оноог зөв шударгаар шүүх хэрэгтэй. Үнэн гэж байдаг юм бол эцсийг нь үзэх ёстой.

Зочин
Зочин

худлаа юм битгий сэв, зориуд санаатайгаар алсан байсан, өмнө нь бай буудаж сургууллиж, би алдвал чи буудаарай нтр гэж үгсэн хуйвалдаж, 3 удаа буудсан, буу санамсаргүй алдсан гэчихжээ, 3 удаа санамсаргүй алдах? алуурчин урвагчдыг битгий өмгөөлөөд бай

Зочин
Зочин

ДЭГЛЭЛТ НӨЛӨӨЛСӨН БОЛОЛТОЙ. ҮҮНИЙГ ЯЛЛАХДАА ЗААВАЛ ХАРГАЛЗАХ ЁСТОЙ ШҮҮ

зочин
зочин

Цэргийн ангид хоолыг нь хүртэл чангалдаг юм байна ш дээ. Түүнээс тэгж турна гэж юу байхав дээ.Харин сүүлийн үeд шоронд алба хаасан хүмүүс чинь өнгө зүс ороод аятайхан болдог байна лээ ш дээ. Eрөнхий сайд байсан Эрдэнэбатын ямар болсоныг харахгүй юу. Одоо идэж уусан сахилгагүйтсэн хүмүүсийг цэрэгт явуулчихмаар юм биш үү.

Unshigch
Unshigch

Buh l nuhtsul baidliig n avch uzeed hergiig shiideesei yamar uchraaas dargaa hunuuv ged ...

Настан
Настан

Хилийн цэргийн дарга нар худлаа ярьж байна дарамт бол байгаа болхоор хоёр цэрэг хэрэгт орлоо харамсалтай байна харуулын дарга нар байнга мөнгө нэхдэг нь асуудал фактгүй цэрэг гэж бараг байхгүй эцэст нь хоёр цэрэгт хэлэхэд хэмх зодоод хаячихгүйдээ.

иргэн
иргэн

мэдээж дарга нар өөрсдийнхөө арьсыг хамгаална, аль ч армид яагаад хүнтэй хүн ёсоор харьцаж болдоггүй юм бэ. Хүний нялх үрийг аваачиж яргалж дарамтанд оруулчихаад тангарагаасаа няцсан ч гэх шиг, алуулсан ч амаа нээхгүй гэсэн тангараг байдымуу. Энэ хүүг өмөөрөөгүй ээ, угаасаа манай нийгэм тогтолцоо нэг л биш бна

Зочин
Зочин

Иш хөөрхий 3 нялх үр хэцүү байна даа.Эцэггүй өснө гэдэг амьдын там.Цэрэг бол хүүхэд хүмүүжүүлдэг цэцэрлэг биш.Эр бяр нь сэтгэн бодох чадвар нь жигдэрсэн нас шүү.Дарга цэргийн хүүхэд гэлтгүй бүгдийг цэргийн алба хаалга.Тэгэж байж эх оронч сэтгэлгээтэй иргэн бүр төлөвшлийн хүмүүс болно.Дүйцүүлэх цэргийн албыг 100 сая болго.ЕРӨНХИЙ сайд эмэгтэйчүүдийг цэргийн алба хаалгадаг болгоно гээд байсан.Тэрэн шиг үлгэр байхгүй ээ.Цэргийн албыг 2 жил болго.Тэгэж байж цэрэг болноо.Хэн цэргийн алба хаана тэр хүнийг ажилд хамгийн түрүүнд авдаг хууль батла.Цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд ажиллуулахгүй хуулиа баримтла.Цэргийн алба хаасан 1 жилийг 2 юм уу 3 жилээр тооцож нийгмийн даатгалд нь оруул .Тэгэж байж монгол эрчүүд төлөвшинэ. Эх оронч сэтгэлгээтэй болноо

Zochin
Zochin

Ene 2 zaluud dargiigaa buudsan gej 20-25 jil yallaj bgaa shigee, tsereg zaluug zodsoir bgaad alsan tsergiin dargad mon adil yal ogoh heregtei. Huuli buh hund ijil tegsh uilchleh yostoi bizdee?

Зочин
Зочин

Хөнжил гудас буу зэвсэгээ үүрээд 10км ын марш тактикийг сургуулилтанд 2 жил түрүүлж байлаа.Үүнийг дэгдэлт гэж бодож болохгүй.Аяга халбага дуу гаргалаа гээд хоолноос нь аваад гардаг дэгдэлт гэж ойлгоод байна уу үгүй шүү. 50 иас дээш суниагаад сонос эргэдэг хүнийг эх орны цэрэг гэдэг юм.Нэг нь алдаа гаргавал бүгд хариуцлага хүлээдэг.Үүнийг зэрэг буюу цэрэг гэдэг юм.Эгзэгтэй үед бүхэл хувцастайгаа буугаа тэврээд даргынхаа тушаал хүлээгээд байдаг нь цэргийн алба юм.Буугаа үүрээд зугтаасан хүнийг урвагч гэдэг юм.

Бат
Бат

Та нарын ах дүү хамаатан саданг буудсан бол. 3 нялх хүүхэдийг өнчрүүлсэн бол та нар яах уу битгий ингэж туйлширч бай та нар дунд алба хаасан хүн байхгүй цэргийн амьдрал мэдэхгүй байж монголын армийг муулах хэрэггүй албаа хаасан хүмүүсээс армиа муулах хүн та нар олохгүй

Хүн
Хүн

Үхсэн хүнээс өшөө авдаггүй л гэдэг. Гэхдээ тэр харуулын даргаас л бүх зүйл болсон байж таараа шүү дээ. Тэрний олхойгүй овилгогүй араншин л айлын хүүхдийг шоронгийн хүн болгон хувиргалаа. Хар ус гудрах, хүнийг дээрэлхэж даапаалах золбин араншингаа дарсан бол өдийд юу гэж ийм юм болох вэ.Өөрөө ч яахав үхэж далд ороод өт хорхойны хоол болдог л юм байж. Нэг муу хогийн шаар хорвоогоос яваа л биз. Энэ сайхан залуусын амьдралыг эргүүлсэн үйлийн үр эргэх төрөлд чинь ч дагах л байхдаа. Бас ардаа үлдэж байгаа хань үр хүүхдээ ямар байдалд орхихоо хар ус гудрахаасаа өмнө төсөөлж бодох л байсан даа. Цэргийн албан хаагчид гэж бүхэлдээ төрийн хувцастай золбин архичид байдаг нь үнэн шдээ. Энэ хогийн шаарын үхлээс олон хүн дохио авч бусадтай зүй бус харьцдаг араншингаа эртхэн татсан нь дээр дээ. Тэгвэл ахиад ингэж олон хүнийг нулимсаар гараа угаачихаад далд ордог хогийн шаарнуудын цуваа татрахад бага ч гэсэн хувь нэмэр болно. Цэргийн дэглэлт гэдэг чинь Оросоос гаралтай. Жинхэнэ Монгол арми бол залуудаа эрдмээ өвлүүлж зүрх зоригийг нь тэтгэдэг байсан. Тиймдээ ч жинхэнэ баатруудын өлгий байсан ирсэн орон шүү. Одоо л шорон зантай хамуутай хэдэн архичид энэ албыг дүүргэчихээд байгаа болохоос...

Зочин
Зочин

Ялзарсан авилгачид үүрлэсэн чадамжгүй сэтгэлгүй шуналтай ашиг хонжоо хайсан танил тал болон төрөл садангаараа холбогдсон хуулийг өөрсддөө тохируулж уландаа гишгэсэн Төрийн албаны бүх удирдлагуудтай гарч буй Гэмт бүх хэргүүд шууд холбоотой !!!!!!!!!!! Эхлээд авилгачдыг цэгцэлж зайлуулж хуулиа мөрдөх нь маш чухал болоод байна !?!?!?!?!?!??

Зочин
Зочин

тэгээд зөв амьдрах нь яасан юм, санаатайгаар үгсэн хуйвалдаж, бай буудаж сургуульлаж, би онохгүй бол чи бууд гэцгээж, 3 удаа буудаж хүн алах нь зүгээр үү тэ, санамсаргүй сум 3 алдсан уу, зодууллаа, дарамтлууллаа гээд ийм харгис хэрцгий үйлдэл гаргах нь зөв үү, ахлагч нь ч гэсэн бас л айлын нандин үр, ард нь 3 нялх хүүхэд нь яах юм бэ, 19 тэй эрийн цээнд хүрсэнүүд нялх юм бол? хил дээр буудаж сургууллисан гэх шиг, далимдуулаад хятадын талаас буудалцаж, зөрчил гарвал яа байсан бэ, өмөөрөх юмаа олж өмөөр

болд
болд

уул нь хууль шударга ёс гэж байсан сан бол бид дуугай л байх сан

Лодойсамбуу
Лодойсамбуу

Новшийг буудаж алсан нь болж

Зочин
Зочин

Зүгээр л хүн алчихна гэж байх уу , тийм юм дэлхий дээр байдаггүй юм .

иргэн
иргэн

Маш тодорхой хэрэг юмдаа,харин учир шалтгааныг нь их үнэн зөв гаргаж цаашдаа анги нэгтгэлүүдэд урьдчилан сэргийлэх талаар сайн ажил зохиох хэрэгтй,сайхан зан харьцаатай шүлэг бичдэг хүнийг зүв зүгээр байж байгаад буудаж ална гэж байхгүй,чухам юунаас болсон бэ?тэр шалтгааныг л цагдаагийнхан маш үнэн зөв олж тогтоох хэрэгтэй юмдаа,тогтоох биздээ

Зочин
Зочин

Zzzzzz шүлэг бичдэг гээд хүн харгислах ёстой юу. 2 цэрэгт биш өөрийнхөө харгис нөхөрт гомд 3 хүүхэд нь том болно ш дээ боддоггүй амин хувиа бодсон аав вэ .Хайран хүүхдийн амьдрал үгүй хийж бурхны оронд заларлаа даа.

зочин
зочин

яргачидтай өөрсдийнх нь аргаар л тэмцсэн байна, алах гээд ирж байгаа яргачингаас өрсөж аргагүй хамгаалалт хийж.

Bayantulga
Bayantulga

Uhamsargvil baina tewcheer hatuujil ogt alga 96 onoos doshih nasniihan bvtgvie yaandaa yaana hvn hiisen hergiihaa tuluusiig vvrhel yostoi

Зочин
Зочин

С.баяр, баярцогт, сайханбилэг, элбэгдорж, энхсайхан, да ганболд гэсэн улс орноосоо урваж монголд маш их хохирол учруулсан жинхэнэ урвагчдад ганц нэг жил өгсөн болоод буцаагаад гаргачихдаг. аргагүйн эрхэнд өөрийгөө хэтрүүлж хамгаалсан залуучуудад хорь гучин жил өгдөг. Энэ одоо шударга явдал уу

Зочин
Зочин

Цэрэг зодоод алсан ахлагч хэдэн жилийн ял авахаар төлөвлөсөн бол. Буудаж алсан цэргүүд 20-25 жил юм бол, зодож алсан ахлагч ч гэсэн 20-25 жил авч шоронд орох ёстой.

зочин
зочин

хүн алсан хүмүүсийг яаж ч зөвтгөж болохгүй

Зочин
Зочин

Mash olon jil ugux gj bn mash ix d

fckk gj
fckk gj

28.2 дарга захирагчаа эсэргүүцсэн гэдэгтээ нэмэлт зүйл анги тусгамаар юм (дарга захирагчийн эсрэг аргагүйн эрхэнд санаатай болон санаандгүй эсэргүүцэн халдсан ) мөн (дарга захирагчийн дарамт шахалтаас хамааран өөрийгөө хамгаалсан)

зочин
зочин

Ална гээд хүрээд ирэхээр амиа хамгаална биз дээ Аргагүй бие хамгаалалт бишүү Хэний дансруу хэдэн төг шилжүүлснийг нь шалгуулбал таарна .Дарамталдаг бсан нь тодорхой бна . Хайран хүүхдүүд миний хүүхдүүдээс ялгаагүй нялх амьтад муусай тэнэг юмнуудаас болж бгаам ????????????????

бат
бат

хүн алах хүртлээ доошоо орно гэж байх уу, хилийн цэрэгт дарга нарын дарамт гэхээр юм бараг байдаггүй, цаөөхөн хэдэн хүнтэй, нэгийгээ үгүйлдэг газар шүү дээ, ухамсар алга, цэргээс шорон дээр байна гэж бодсон юм боловуу, үнэхээр дарамталдаг байсан бол хээр ядаж зодож, айлгаж, дээд удирдлагадаа хэлэх зэргээр эр хүн аргалнаа даа, нөгөө хоёр цэрэг л үнэнийг хэлнэ дээ

Зочин
Зочин

Tserguudiig buruutgah geed ydcihsn umbe! Nuguu tsergee zodoj alsan darga 5han jilin yl hedhen jiliin mungu uguul ungurdg hunii amiig tiim ocuuhneer uneldeg bhd ygad 2 tseregt 25jiliin yl ugnu gj, edneer zuil angiud niilsenc 25 jil hurmeergui baimaar um! Ter tserge alsan dargiinha jiliin nemec! Hergiin uneniig bish heterhi neg taliig barisn niitlel oruulhaara icdqmu

Зочин
Зочин

huuy arwan jildee hed heden tsonh hagalj baisniig ni tsergiin setgel zuich ni yaj medej bgaa ym

Жавхлан юмдддда
Жавхлан юмдддда

Өмнө нь 1000н сайн хүү бсан гээд яахуу дээ одоо алуурчин нэртэй үлдсэн насаа шоронд өнгөрөөлөө харамсалтай ....

Зочин
Зочин

Үнэхээр л сэтгэлзүйн асуудалтай бол хилийн манаанд гаргахгүй шдээ сэтгэлзүйн асуудалтай болон эрүүл мэндийн шалтгаантай бол харуулд гаргах нь буруу шдээ тэгээд ч тэр дарга үлгэр уншдаг байсан нтр тийм зав хаа байна цэрэгүүдийг дарамталж худлаа зүйлс л бичүүлсэн байгаа шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button