НИЙГЭМ

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг ирэх даваа гаргаас ашиглаж эхэлнэ

Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг ирэх даваа гаргаас эхэлж хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.

Оношлуурыг Халдвар өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилсан байна. 

Уг оношлуур

  • Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2021-04-21 18:34

Баяр хүргэё бүтээсэн з�##�уустаа

Холбоотой мэдээ

Back to top button