Цамц хулгайлсныхаа төлөө 20 жил хоригдсон хүнийг суллажээ

Луизиана мужийн оршин суугч, 67 настай Гай Фрэнк 2000 оны есдүгээр сард хоёр цамц хулгайлсныхаа төлөө 23 жил хорих ял сонссон байна. Тэрбээр Луизиана мужийн давтан гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнд үйлчлэх хуулийн улмаас 23 жилийн ял сонссон бөгөөд 20 жилийн дараа шоронгоос суллагджээ.

Тус хуулийн дагуу удаан хугацаагаар шоронд хоригдох ял авахын тулд хүнд гэмт хэрэг хийх шаардлагагүй аж. “The Washington Post” сайт дээр мэдээлснээр Фрэнк 1975 оноос хойш нийтдээ 36 удаа баривчлагдаж байжээ. Мөн тэрбээр хулгай, кокаин биедээ авч явсан хэргээр хэд хэдэн удаа яллагдаж байсан аж. Фрэнк хоёр цамц хулгайлснаа хүлээсэн боловч өмнө нь үйлдсэн хэргүүдээсээ болж 23 жилийн хорих ял авчээ.
“The Innocence” төсөл Фрэнкийн тухай олж мэдээд “Orleans Parish”-ийн Дүүргийн прокурорын газарт давж заалдан ялж Фрэнк суллагдсан байна. Одоо Фрэнкэд туслах зорилготой “GoFundMe” сайтад санхүүжилт босгох хуудас үүсгэжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СДА ЮМ ДАА