ДЭЛХИЙ

НАСА Ангараг гарагийн агаар мандлаас хүчилтөрөгч гарган авчээ

НАСА Ангараг гарагийн агаар мандал дээрх нүүрсхүчлийн хийг цэвэр, амьсгалахад ашиглаж болох хүчилтөрөгч болгон хувиргасан талаар лхагва гарагт (2021.04.21) мэдээлжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдөр Ангараг гараг дээр газардсан “Perseverance” ровер дээр суурилуулсан багажийг ашиглан мягмар гарагт (2021.04.20) хүчилтөрөгч гарган авсан байна. Тэрхүү багажийг “MOXIE” гэдэг бөгөөд нийтдээ 5 грамм хүчилтөрөгч гаргаж авсан бөгөөд энэ нь 10 минутын турш амьсгалж болох хэмжээ аж. НАСА-ын албан тушаалтан Труди Кортес хэлэхдээ “MOXIE нь өөр гараг дээр хүчилтөрөгч үүсгэсэн анхны багаж болоод зогсохгүй ирээдүйд сансрын нисгэгчид тус гараг дээр амьдрахад туслах технологи” гэжээ.

Тус багаж нь электролизын аргийг ашиглан нүүрсхүчлийн хийн молекулаас өндөр температурт хүчилтөрөгчийн атомыг салгадаг байна. Ангараг гарагийн агаар мандлын 95 хувийг нүүрсхүчлийн хий бүрдүүлдэг. Тус гарагийн агаар мандлын үлдсэн 5 хувийн ихэнхийг нь молекул хэлбэрт байгаа азот болон аргон үүсгэдэг аж. Харин хүчилтөрөгч маш бага хэмжээтэй агуулагддаг байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button