НИЙГЭМ

Б.Бямбадорж: Урьдчилж мэдэгдсэн хуваарийн дагуу вакцины хоёрдугаар тунгаа хийлгэнэ

УОК-ын бүрэлдэхүүнээс мэдээлэл хийж байна. Үүгээр Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис маргаашаас хоёрдугаар тунгийн вакцинжуулалт хийгдэж эхэлж буй талаар ярилаа. Иргэдийг вакцинжуулалтын цэгт хүргэх богино маршрутын автобус гаргаж, үйлчлэнэ гэдэг мэдээллийг Р.Чингис дарга өгсөн.

Тэгвэл иргэдийн харьяа дүүргээс хэзээ, хэдэн цагт ирж вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх тухай мэдээллийг гар утас руу нь утастаж юм уу мессеж илгээж өгнө гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ. Зөвхөн энэ мэдэгдсэн хуваарийн дагуу иргэд вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button