ДЭЛХИЙ

Зуу, зуун Америкчууд “Жош” нэрний төлөө “тулалдав”

Өнгөрсөн бямба гарагт (2021.04.24) Жош нэртэй зуу зуун Америкчууд Небраска мужийн Линколн хотод цугларч өөрсдийнхөө нэрний төлөө “тулалдсан” байна. Энэ бүх зүйл Жош Свэйн нэртэй эрэгтэй өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Твиттер хаягдаа Жош гэдэг нэртэй хүмүүсийг цуглуулж групп чат нээсэн зургаа оруулснаар эхэлсэн аж.

Тэрхүү групп чатны зураг интернет дээр их алдартай болсон бөгөөд “тулааны” өдөрт зуу зуун Жош нэртэй хүмүүс цугларсан байна. Тэдний зарим нь киноны баатрын хувцас өмсөж ирсэн байсан бөгөөд цугларсан Жошууд усан бассейны хөөсөнцрөөр тулалджээ.

Анх тэрхүү групп чатыг үүсгэсэн Жош Свэйн өөр нэг Жош Свэйн гэдэг залуутай хайч, чулуу, даавуу тоглож тулааныг эхлүүлсэн байна.

Энэхүү хөгжилтэй явдлыг “KLKN” сувгийн сэтгүүлч Юусээф Нассер тухайн газраас нь мэдээлжээ.

Эцэст нь таван настай Жош Винсон Жуниор тулаанд ялж жижиг цом, бүс, Бургер Кингийн титэм авсан байна.

Эх сурвалж: BBC, NPR

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button