ДЭЛХИЙ

АНУ-д бензиний үнэ долоон жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрлээ

АНУ-ын “Colonial Pipeline” компани цахим халдлагад өртсөний улмаас хамгийн том түлш дамжуулах хоолойгоо унтраах шаардлагатай болжээ. Үүний улмаас зарим компаниуд АНУ-ын өмнөд болон баруун хойд хэсгээр түлшний хомстол үүсэх талаар анхааруулсан байна.

Америкийн авто машины холбооноос мэдээлснээр мягмар гарагт (2021.05.11) үндэсний хэмжээд түлшний дундаж үнэ 2.985 ам.доллар хүрсэн аж. Өмнө нь 2014 оны арван нэгдүгээр сард түлшний дундаж өртөг 2.99 ам.доллароос давжээ. “Colonial Pipelines” хэлэхдээ энэ долоо хоногийн сүүлээр түлш дамжуулах хоолойн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд нөхөн  сэргээхээр хичээж байгаа гэсэн юм.

Үйл ажиллагаа нь зогссон түлш дамжуулах хоолой нь Техас мужаас Нью-Жерси хүртэл 8851 км урт үргэлжилсэн байгууламж аж. Тэрхүү хоолой АНУ-ын зүүн эргийн түлшний хэрэгцээний 45 хувийг хангадаг байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Setguulchid
Setguulchid
2021-05-12 12:55

Hakeruud tsahim dovtolson geed bicheech

Холбоотой мэдээ

Back to top button