ДЭЛХИЙНИЙГЭМ

Хүүхдээ хөхүүлж буй нүцгэн зургаа оруулсан тамирчин бүсгүй шүүмжлэлд өртжээ

Австралийн Олимпийн тамирчин Тора Брайт хүүгээ хөхүүлж буй нүцгэн зургаа цахимд оруулсан нь олны шүүмжлэлд өртжээ. Эл зурагт тэрбээр толгой дээрээ зогсох дасгал хийж байхдаа хүүхдээ ийн нүцгэн хөхүүлж байгаа юм. Зургаа нийтлэхдээ "Ээж болсноор миний дотор ямар нэг сүнслэг, гүнзгий зүйлс орших болсон. Энэ нь маш цэвэр ариун” гэсэн юм.

Зургийг байршуулсны дараа олон нийтээс "Хүүхдийг хэзээ ингэж хөхүүлдэг байсан юм бэ, бодит амьдралаас хол зүйл байна", "Үнэхээр онцгүй харагдаж байна", "Эмэгтэйчүүд буйдан дээрээ хүүхдээ хөхүүлдэг, ингэж лав биш" гэх зэргээр шүүмжилжээ. Сэтгэгдэл харсан тамирчин бүсгүй тэдгээр сэтгэгдлүүдэд сэтгэл нь нь гонсгор буйгаа илэрхийлээд:

"Ээжүүд нэгнээ дэмждэг байгаасай гэж би хүсдэг. Арга барил нь өөр байж болох ч утга санаа нь ижил юм. Тиймээс нэг их бухимдахгүй байхыг хичээгээрэй” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-17 17:35

Онцгой нэгэн болох гээд бүр яджээ. Нялх үрээ л гутаачихлаа. Бас ийм олимпийн тамирчин бас байдаг аа ха ха

Зочин
Зочин
2021-05-17 20:16

Яасан юуун болохгүй бна.

Холбоотой мэдээ

Back to top button