НИЙГЭМ

Б.Ууганбаяр: Коронавирус туссан 1000 хүнийг өдөр бүр эмнэлэгт авбал, хүнд хүмүүс орхигдоно

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 10.000 орчим хүнд шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол 1460, эдгэрсэн 412, нас баралт 10 бүртгэгдлээ.

Ингэснээр дотоодын нийт халдвар 70.482, эдгэрсэн 55.569, нас баралт 334 болж байгаа юм. Мөн хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

"Коронавирус туссан хөнгөн шинж тэмдэгтэй иргэд зайлшгүй эмнэлэгт очиж эмчилгээ авах шаардлагагүй. Хамгийн гол нь хүн хоорондын зай барьж, гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Ингээд биеийн халуунаа ойр ойрхон хэмжиж, зовиур илэрсэн тухайгаа 119 тусгай дугаар, өрхийн эмчээс авч айж сандрах хэрэггүй. Дархлаагаа дэмжиж, хоолоо сайн идэж, унтаж амарч байх хэрэгтэй. Гэрийн бусад гишүүд зай барих шугамаар ажиллана. Ингэснээр эмнэлэгт хүнд өвчтнөө үзэх боломжтой болно” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-06-10 13:59

Орост спутникV зохиосон Гинзбург нарыг төрийн том одонгоор Путин шагнаж байх юм.Гадаадад вакцин хийгээд тарх�##�т бууж байх юмаа.Манайд ихсэх юм.Вакцины сонголтод асууд�##� байна. ХЯТАД вакциныг зарим хүмүүс маш дургүй хийлгэсэн байх,тэгэхлээр яаж дархлаа тогтохов дээ.

Холбоотой мэдээ

Back to top button