НИЙГЭМ

Шарын гол, Дархан сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Дархан-Уул аймгийн хэмжээнд 5-р сарын 28-ны өдрөөс хойш цар тахлын 3 дахь давалгаа эхэлж, 20 орчим хоногийн хугацаанд нийт 361 тохиолдол бүртгэгджээ.  Үүнээс 32,4% нь насанд хүрээгүй хүүхдүүд, 30% нь огт вакцинд хамрагдаагүй хүмүүс байна гэв.

 Дархан сум руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 16-наас эхлэн 14 хоногийн хугацаанд хязгаарлахаар болжээ.

Хүн амыг өвчлөлийн тоотой харьцуулахад Шарын гол суманд тархалт өндөр байгаа учраас Шарын гол сум руу орох гарах хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 15-наас эхлэн 14 хоногийн хугацаанд хязгаарлажээ. Үүний сацуу хүүхдэд үйлчилдэг, хүүхэд хамруулдаг секц, дугуйланг мөн хязгаарласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button