Ж.Мөнхбат цагдаагийн байгууллагад биеэр очоогүй ч эхнэрийнхээ мэдүүлгийг үгүйсгэжээ

2021 оны зургадугаар сарын 16 буюу өчигдөр /2021.06.16/ өглөө үүрийн 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, наймдугаар хороо Жаргалант хотхонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гэргий Б-нь нөхөртөө зодуулсан хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүчирхийлэлд өртсөн гэх иргэн Б-гийн уруул сэтэрч, хүзүү хоолойг багалзуурдсан байж болзошгүй хөхрөлт үүссэн байсан тул гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлсэн аж.
Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу иргэн Ж.Мөнхбатын гэрт очиход тэрбээр гэртээ эзгүй, харин эхнэр нь хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдалтай байжээ.
Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн гэх иргэн Б цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ нөхөр нь хардалтын улмаас өөрт нь гар хүрсэн. Гар хүрэх үедээ архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан. Өмнө нь хэд хэдэн удаа архидан согтуурч биед нь халдсан бөгөөд сүүлд 2020 онд хоёр удаа гар хүрсэн хэмээх зүйлсийг мэдүүлсэн гэх.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цагдаагийн газарт биечлэн очоогүй гэх бөгөөд “Архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Өнгөрсөн шөнө гэртээ хоноогүй. Цаашлаад эхнэрийнхээ өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн” тухай эх сурвалж мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас Ж.Мөнхбатыг биеэр ирж мэдүүлэг өгөх цаашлаад мэдүүлсэн зүйлсээ баталгаажуулахыг шаардсан аж. Эх сурвалжийн хэлснээр эл хэргийн явц, процессийн мэдээллийг алба хаагчид дотроо ихэд нууцлалтай шалгаж буй аж.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоноогүй ч гэх шиг. Гэрээ бүү хэл өөрийгөө ч засах гэдгийг мэдэхгүй дүнхүү юмс төрд гарсан цөвүүн цаг иржээ
Энэ б�##�иар юмнууд сурсан зангаараа дандаа гүжирдэнэ ээ. Гэртээ хонолгүй хаагуур тэнэж явдаг юм. Бүх худлаа ярьсаар байгаад сурчихсан.
ЮУНЫ нууцл�##�тай вэ? Болиоч. Хүчирхийлэгчийг хайрлан хамлаах ёсгүй. МАН д хүчирхийлэгч олон байна. Анандбазараа яахав гэж байхад дараагийн хүчирхийлэгч ил боллоо. ЦААШИД ч иргэдийн гайхлыг төрүүлэх олон хүчирхийлэгч ил болох байх даа.
УИХ-ын Гишүүд гэж наанаа нэг их Гоё Тогосын дүр эсгэж Гоё юм ярьцгаасан Этгээдүүд, жинхэнэ Дүр төрх нь бол ёстой *Цус сорогчид*, Гэмт этгээтүүд шүү дээ,
XA XA TORIIN BAIGUULALTIIN BAINGIIN XOROONII DARGA GEE BIZDEE. IIM AMITAN TORD GARCH TURIINII BOOS TOLGOID GARNA GEEG BOLJEE. AVGAI NI BANZAL, OOROO YARGACHIN UOM BAINA LDAA
ЭНЭ МӨНХБАТ ГЭГЧ БААГИЙГ НИЛЭЭД БАНЗАЛ ШОУЧИН АВИЛГА АВДАГ ГАР ГЭДГИЙГ НЬ САЙН МЭДЭХ ЮМ.
UGAASAA l HUGIiN NOVSH GEjDEG SHYY DEEE
Хүрэлсүх дандаа бүтэхгүй хүмүүсийг түүж гишүүн болгосон. Учир нь өөрт нь ийм л хүмүүс хэрэгтэй гэж үздэг.
NUDNII BULAI-MAN IIN TYOLOOLOL
МАН ынхны үнэн дүр төрх энэ дээ
энэ ковидийн үеэр гэртээ хонохгүй хаагуур явдаг нөхөр вэ
zolbin tsarailchikhaad gertee khonokhgui bj deerees ni khuchirkhiilel uildene...darvaisan khar novsh turuus z##ldaa...