Нийгмийн

Баянзүрх дүүргийн онцгой комисс ор дэлгэх обьект, эмч, машины туслалцаа хүсч байна

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдсээр байгаа энэ үед Баянзүрх дүүргийн Онцгой комисс Иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй байна. Үүнд:

1. Коронавирусний халдвар авсан жирэмсэн эхчүүд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй иргэдийг эмчилж ор дэлгэх зорилгоор нэгэн зэрэг 30-100 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой буудал, оюутны байр гэх мэт том талбай бүхий объектоор туслалцаа үзүүлэхийг иргэд, аж ахуй нэгжүүдээс хүсэж байна. (Өдрийн 3 хоолтой, 1 хоногийн 50.000 төгрөг)

2. Коронавирусний эсрэг хийж буй тэмцэлд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын хувьд хүний нөөцийн хомсдолд орсон учраас сайн дураараа нэгдэж, хамтран зүтгэх мэргэжлийн эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдаас тусламж хүсэж байна. (Тандалтын баг, Шуурхай баг, Эмнэлэгт ажиллахаас хамаарч өдрийн 30.000-50.000 төгрөг)

3. Коронавирусний батлагдсан тохиолдолд тандалт хийхэд Starex, Delica гэх мэт дунд оврын автомашины туслалцаа шаардлагатай байгаа бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдээс туслалцаа хүсэж байна! (1 хоногийн 50.000 төгрөг)

Цар тахлын амаргүй үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэх хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүд доорх утсаар холбогдоно уу. 

Утас: 51-266368, 95956993, 80382858

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
han
han

ee hoorhii odoo yana daa

Зочин
Зочин

Ард түмнээс тусламж хүсч байна. Боломжтой нь туслаарай, хамтдаа тахлыг ялъя

Зочин
Зочин

энхрий хайрт МАН -аасаа аваа

Холбоотой мэдээ

Back to top button