ДЭЛХИЙ

Кристиан Фернандес & хоёр настай дүүгээ хөнөөсөн хүүгийн эмгэнэлт түүх

Цахим ертөнцөд 14 настай, америк хүү супермаркетаас талх хулгайлсан хэргээр шүүгдсэн гэх нийтлэл цацагдаж, хүмүүс түгээсээр байгаа билээ. Үнэхээр тийм үйл явдал болсон эсэх нь тодорхойгүй ч тус нийтлэлийн зураг дээр байгаа хүүхдийн түүх тэс өөр.

Зураг дээрх хүүг Кристиан Фернандес гэдэг. Тэрбээр 2011 онд хоёр настай дүүгийнхээ толгойг тавиурт мөргүүлж амь насанд нь хүрчээ. Фернандесын ээж 1999 онд 12 настай байхдаа түүнийг төрүүлсэн байна. Тэр үед 25 настай байсан Фернандесын аав түүний ээжид бэлгийн дарамт учруулсан хэргээр 10 жилийн тэнэсэн харгалзах ял авчээ.

Үүнээс хоёр жилийн дараа эх, хүү хоёр асрамжийн газарт очсон байна. Асрамжийн газарт очихоос өмнө дөнгөж хөлд орсон Фернандесыг нэгэн дэн буудлын хажууд үүрийн 04:00 цагт нүцгэн, ганцаараа алхаж байхад нь албаны хүмүүс олсон аж. 2007 онд АНУ-ын Хүүхэд, гэр бүлийн газар Фернандесыг том үеэл нь хүчирхийлсэн гэх хэргийг шалгаж байжээ.

Үүнээс гурван жилийн дараа буюу 2010 оны аравдугаар сард Фернандес ээж болон хойд аавтайгаа амьдарч байхдаа нүдэндээ маш хүнд гэмтэл авсан байна. Фернандес цагдаа нарт хэлэхдээ хойд аав нь түүнийг цохисон гэжээ.

Түүний гэр бүл Флорида мужийн Жексонвиль хотод нүүж ирсний дараа Фернандес 2 настай дүүгээ хөнөөсөн байна. Шүүгчид 2011 оны гуравдугаар сарын 14-нд 2 настай Дэвид Галаррагаг хөнөөсөн хэргээр яллажээ.

Эх сурвалж: Daily Mail, Jacksonville.com

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 17:33

Орчуулга гэж бантан. Бүүүр толгой эргүүлчлээ.

.
.
2021-06-23 14:09

Handaltnii toloo hud garchig ogj edr

Холбоотой мэдээ

Back to top button