УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: Цар тахлын хуулийг сунгавал “Үндсэн хууль” ЗӨРЧИНӨ

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 479 хүн нас барсан гэсэн мэдээтэйгээр өнөөдрийн чуулган эхэлж байна. Үүний цаана олон хүүхэд өнчирч, олон хүн аав ээжээ алдсан маш ноцтой байдал үүсээд байна. Манай засаглал, эдийн засаг өөрөө тэр чигээрээ ковид туссан байна. Коронагийн хуулиар дамжуулж маш олон хүнийг халсан. Коронавирустай тэмц гэж өгсөн мөнгийг сонгуульдаа зарцуулсан. УИХ-ын хурлын үе үеийн гишүүд нийгмийн даатгалын сангаа цөлмөөд дууссан, одоо ЭМД-ын сангаа цөлмөх гэж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийг сунгах нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчиж байна. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөн, эх орондоо ирэх, бизнес эрхлэх, орлого олох, боловсрох эрхийг зөрчөөд байгаа юм. Нэг бол онц байдал зарлаад, гамшгийн тухай хуулиараа явъя.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бид иргэдийн эрхийг аварна гээд Үндсэн хууль зөрчиж болохгүй. Цар талхын хуулийг шууд сунгаж болохгүй. Засгийн газар шинээр оруулж ирэх ёстой.

Шадар сайд С.Амарсайхан: Манай зарим гишүүд амьдралд ойрхон юм ярих хэрэгтэй. Цар тахал дэлхий дахинд дийлдэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button