НИЙГЭМ

О.Баярцогтод Гавьяат дасгалжуулагч цол олгохоор боллоо

Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг Одонбаатарын Баярцогтод Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.

Тэрбээр шигшээ багийг 2014 оны Азийн наадамд дасгалжуулахдаа шилдэг наймд шалгаруулж,  “Бөртэ чоно” шагнал хүртсэнийг хүмүүс сайн мэднэ.

О.Баярцогтын дасгалжуулагчийн замнал шигшээ багас гадна “Хасын хүлэгүүд”, “Этүгэн ирвэсүүд” багтай салшгүй холбоотой. Багаа, шавь нараа оюутны, дээд лигийн олон олон удаагийн аварга болгосон шилдэг дасгалжуулагч билээ.

0 хүн, үүнд Bayartsogt Odonbaatar, хүүхэд болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр тамирчин байхдаа 1994 оноос холбооны дээд лигийн “Азийн чоно”, “Бизнесийн чөтгөрүүд”, “Азарганууд” багт тоглож, дээд лигт гурван удаа түрүүлсэн.

4 хүн, үүнд Bayartsogt Odonbaatar болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Одоо шавь нараа амжилтад хүргэн, өөрийнхөө амжилтын үргэлжлүүлж яваа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button