Нийгмийн

МБФХ: Фитнесс төвүүдийг хаах шийдвэрийг эсэргүүцэж байна

Засгийн газар өчигдөр хуралдан, үйлчилгээний газруудыг зааланд үйлчлэхгүй, фитнессийг түр хугацаанд хаах шийдвэр гаргасан билээ. Үйлчилгээний газрууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн, зааланд үйлчлэхээ мэдэгдэн, дуу хоолойгоо хүргэсээр буй.

Тэгвэл Монголын бодибилдинг, фитнессийн холбоо энэ уриалгад нэгдэн, фитнесс төвүүдийг хаах шийдвэрүүдийг эсэргүүцэж буйгээ мэдэгдлээ.

Тус холбоо цахим хуудсаараа дамжуулан “Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын дэгдэлтийн энэ хэцүү цагт Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хүний биeийн дархлааг дэмжих, булчингийн идэвхитэй ажиллагааг дэмжсэн дасгал хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэтэл спортоор хичээллэж дасгал хөдөлгөөн байнга хийж, дархлааг дэмжих байтал харин ч эсрэгээрээ олон удаагын хаах, хорих үндэслэлгүй шийдвэр бүхэнд эрүүл зөв амьдралын хэв маягыг эрхэмлэгч хүн бүрт энэ нь эрүүл мэндээ хамгаалахад эсрэг үйлдэл болж ирсэн. Энэ байдлыг бид эсэргүүцэж байна.

Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрүүл байх, эрүүл мэндээ хамгаалуулах бүрэн эрх зөрчигдсөөр байна. Бид өнөөг хүртэл маш хүлээцтэй, төрийн гаргаж байгаа бүхий л шатны шийдвэрийг даган мөрдөж ирсэн. Одоо энэ ямар ч уялдаа холбоогүй шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Цар тахлыг идэвхитэй дасгал хөдөлгөөн, зөв хооллолттой хүн л ялж чадна. Хүний эрүүл байх эрхэд удаа дараа халдсан энэ бодлоггүй шийдвэрээ эргэж харахыг шаардаж байна. Өмнөх халдвар хамгааллын мөрдөгдөж байгаа журмыг ягштал барьж ирснээр спортын заал танхим, фитнeссийн газруудад өнөөдрийг хүртэл өвчлөл тархан гарсан кэйс бүртгэгдээгүй байхад ахин хорих шийдвэр гаргаснаар энэ спортыг, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүргийг нийгмийн өмнө хүлээн ажиллаж байгаа олон газрууд нэг мөсөн үүд хаалгаа барих эрсдэл үүсч байна.

Фитнeссийн заал, үйлчилгээ үзүүлдэг газрууд хөл хорионы явцад заал дүүргэлтийг үндсэндээ 30% дүүргэлттэй байлгаж халдвар хамгааллын дэглэм, бусад журам дүрмээ ягштал мөрдсөөр ирсэн. Энэ салбарт олон хүн ажиллаж амьдарч ар гэрээ зөв зохистой хөдөлмөрөөрөө авч явдаг. Гэтэл одоо эдийн засгийн хувьд ч, ажилчдын цалин орлого гээд ар араасаа асар олон хүнд бэрхшээл гарч байгааг тооцоолж үзэхгүйгээр харалган шийдвэр ахин гаргасанд харамсаж байна.

Уг шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна. Үүгээр бид уг амьдралгүй, бодлогогүй шийдвэрийг дагаж мөрдөх боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэжээ
Гэжээ
2021-06-24 17:01

Уг шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна. Үүгээр бид уг амьдр�##�гүй, бодлогогүй шийдвэрийг дагаж мөрдөх боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Back to top button