НИЙГЭМ

Адам, Ева хөшөөний ойролцоо усанд 2020 онд 14 хүн амиа алджээ

Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах Адам, Ева хөшөөний баруун талд өмнө нь зургаан метр гүн бүхий тогтоол нууртай загас үржүүлгийн газар байсан.

Харин загас үржүүлгийн газар байхаа больсон цагаас эхлэн иргэд уг нууранд очиж амарч, зугаалах тохиолдол ихэссэн бөгөөд 2020 оны байдлаар нийт 14 иргэн усанд живж амь насаа алджээ. Үүний 11 нь насанд хүрсэн, гурав нь хүүхэд байсан байна.

Иргэдийн дийлэнх нь насанд хүрсэн байсан бөгөөд ихэнх нь эндэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Тиймээс Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус газар ажиллаж, замыг хаах, иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг тогтмол өгч, Цагдаагийн алба хаагчид эргүүлээр болон, цэгүүдэд байршиж 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Иргэн та урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан гол, нуур орчимд амрахаар явахдаа өөрийгөө болон хайртай бүхнийхээ төлөө сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдлээс өөрсдийгөө хамгаалаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-24 18:17

Neriig ni solivol taarna

Холбоотой мэдээ

Back to top button