УЛС ТӨР

“УБТЗ” ХНН-ийг ӨӨРТӨӨ хадгалахаа болино уу, Л.Халтар сайд аа

Энэ сарын 24-нд аадар бороо орж, үер бууж төмөр зам угаагдсаны улмаас Бэлэндалай-Орхонтуул өртөөдийн хооронд явж байсан галт тэрэгнээс 9 вагон замаас гарсан осол гарсан байна. Өнгөрсөн жилүүдэд  бас л борооны улмаас зам угаагдсан асуудал гарч галт тэрэг осолд орж байсан билээ. Энэ зун хаа саагүй хуртай жил байх тул энэ мэт эрсдэл УБТЗ-д дахиж гарахгүй гэх баталгаа алга.

Ер нь УБТЗ дээр гардаг осол, эрсдлийг бууруулах, байхгүй болгох асуудлыг хариуцдаг дарга, удирдлагуудтай нь салбарын яам, УБТЗ-ын хувь эзэмшигч статустай сайд нь хариуцлага тооцож асуудлыг шийдлээ гэж сонсогдоогүй.

Харин ч саяны хэд хоногт төмөр замын дарга нар Ерөнхийлөгчөөс шагнал л олон авах шиг харагдсан. Гавьяат тэвэрчин болсон хүмүүсийн дотор унасан вагоны асуудлыг хариуцдаг Вагоны дарга Болд, угаагдсан замын албаны дарга Батбаатар нар харагдаж байгаа нь бас л нэгийг хэлж буй. Гэтэл зарим дарга нар нь гавьяат болоод тайвширсан гэхэд өдөр тутмын хөдөлгөөний асуудлыг хариуцдаг Ганболд дарга нь энэ асуудалд ямар хариуцлага хүлээх юм бол. Ачаагаа ачуулах вагон асуусан хүн их байгааг, тэр бүгдийг Ганболд гэдэг бас дарга нь шийддэг, тэр хүнтэй “үг хэлээ ололцох” гэж явдаг нь нууц биш. бүр УИХ-ын индэр дээрээс Л.Энх-Амгалан гишүүн вагон “зардаг“ асуудлаа зогсоохыг шаардаж байсан.

Энэ мэтээр төмөр замын тээврийн салбарт байгаа асуудал нь “вант улсын” асуудал байдаг байсан бол одоо улс орны хэмжээний асуудал болж хувирсан. Манай урд хөршид бараа түүхий эдийн үнэ өсөх нөхцөл байдал үүссэн тул одоо вагон хайх ажилд “хөлтөй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” эхэлсэн. Гэтэл энэ асуудлыг хариуцдаг төмөр замын Ганболд дарга гарч байгаа ачааг хурдан зөөж төмөр замдаа орлого ахиухан олохын оронд “вагон зарах” асуудал нь УИХ-ын хэмжээнд  очтол сайн ажиллаж байгааг Л.Халтар сайд мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байна.

Төмөр зам, авто тээврийн салбарт бугласан зүй бус асуудлын талаар жишээ дурьдахад хол явах хэрэггүй. Тианжинд гацаад байгаа 5000 чингэлэг, Замын үүдийн хэсэгт байгаа тээврийн хүндрэл, тээврийн зардлын хэт өсөлт, Л.Халтар сайдын хүүхдийн компани тэнд монополь тогтоосон гээд л ярьж бичих. Засгийн газрийн тэргүүн маань бас энэ мэтийг уншдаг л байх гэж найднам.

Олон мянган хүн ажилладаг, хариуцлага алдвал олон хүний амь, эд материалын хохирол амсаж болох энэ салбар даргагүй шахам байсаар удлаа. Учир нь тус газрын дарга Д.Жигжиднямаа өвчний улмаас ажлаас гарах өргөдлөө өгөөд нэлээд удаж буй. Тэр одоо гадаадад эмчлүүлж буй гэсэн.

Гэтэл түүнийг орлож байгаа Ганболд гэж хүн юу хийж байдаг нь тодорхойгүй. Энэ байгууллагын даргыг яаралтай томилоод, хариуцлагажуулаад цааш ажиллуулах ёстой байдаг. Гэтэл яагаад шинэ дарга томилохгүй байна вэ. Шийдвэр гаргахгүй байна вэ.

Үүний цаана Зам тээврийн сайд Л.Халтарын санаархал явж байж мэднэ гэх хардлага гараад байна. Учир нь сандал суудал мөнхийн биш учраас Л.Халтар сайд Зам тээврийн сайдын суудлаас буух үедээ өөртөө дараагийн зөөлөн суудал бэлдсэн, тэр нь УБТЗ-ын даргын суудал гэх шуум.

 Өөрөөр хэлбэл УБТЗ-ын даргын асуудлыг шийдэхгүй чагталж байж болох юм. Хэрвээ салбарын сайд нь үнэхээр дараагийн нүүдлээ бодож, төмөр замын вант улсаа эргэж мөрөөдсөөр байгаа бол Засгийн газрын хувьд тээврийн салбарын бөглөрөл, үүнээс гарах сөрөг үр дагавар нь томхон толгойн өвчин болох нь ойлгомжтой.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар уг нь төмөр замын салбарт ачигчаас салбарын сайд болтлоо дэвшсэн мэргэжлийн сайд. Тиймдээ ч гарч байгаа сөрөг асуудлуудын цаад учир шалтгаан, хор хохирлын талаар хэнээс ч илүү мэдэж Засгийн газартаа хэлж танилцуулж, хариуцлага тооцож  ажиллах ёстой хүний нэг мөн.

Гэтэл байдал нэг л өөр байна. "УБТЗ ХНН-ийг ӨӨРТӨӨ хадгалахаа болино уу, Л.Халтар сайд аа. Дарга гэдэг хууль ёсны эзэнгүй ч сайд, орлогч дарга “эзэнтэй” УБТЗ-ыг Засгийн газар жинхэнэ эзэн нь гэдэг утгаараа анхаарах цаг болжээ.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Халтар удаа дараа воган унагаж явсан хүн

зочин
зочин

Монгол дах хамгийн хариуцлагатай байгууллага шүү! Телевиз, барилга, хаанахаас ч илүү хариуцлага дэг журамтай газар, давагдашгүй хүчин зүйлийн нөлөа гэж бнаа бна

тэнэг
тэнэг

Огцруулаач

Мөнгө хийгч
Мөнгө хийгч

Дорнодод вагон унахад бас яагаачгүй. Халтар энэ салбараас мөнгө хийхээ л боддог хүн

Тал зассан долдой
Тал зассан долдой

Халтар бүтэхгүй энэ хүн чинь Хүрэлсүх Баттулга хоёрт тал засахаас өөрийг мэдэхгүй

Шинэ зүйл анги
Шинэ зүйл анги

Газрын хэвлийд учруулсан хохирлоо Халтар төлөөрэй сайд царайлсан тунхуу минь

Бат Эрдэнэ бас огцор авлигачин
Бат Эрдэнэ бас огцор авлигачин

Халтар төмөр замаас явахгүй дээр насаараа энэ салбарыг шммсэн хүн Хүрэлсүх ийм сайд тавьдаг нь буруу тэр дэд сайд Бат Эрдэнэ анандбазараас авлига авахаас өөрийг мэдэхгүй төмөр зам сүйрч байна дөө

Gohi ni ee
Gohi ni ee

Anhnaasaa tumur zamiig gej shunaad orosuud zuwshuurchihuud bhad dargiig ni tawiagui shilen tsogoo bat erdene jigjidnymaa haltar nariig bayjuuldag gazar Bolson Doo tumur zam

гэж
гэж

Халтар гээд хүнийг салбарыхаа хамгийн доороос эхэлж ажилласан салбараа хөгжүүлнэ гжж харж байсан чинь өөрийнхөө бизнесийг хийсээр байгаад таарах шив дээ.

Төмөр замчин
Төмөр замчин

Ганболд дарга нь вагон зараад завгүй, вагон зарахаас өөр бусад төмөр замын үндсэн ажлуудаа орхиод удаж байна. дарга болох гэсэн хүсэл нь ч зогсохгүй, бүх ачаа илгээгч нарт ил болсон вагоны ханш.

1
1

odoo l ene baiguullagiig neg tsegtselj avahgui bol arai l utgaa aldlaadaa. darga ezgui nereer uvchtei hunii nereer orlogch ni samraad duuslaadaa huurhii. saidad ch neeh hamaaraltai bish yag unendee

Авлигачид аа
Авлигачид аа

Тбмөр замаар наадагсад зайлаарай Халтар бат эрдэнэ хоёрын түрүүвч биш шүү

Замчин
Замчин

Халтар яамнаасаа явахаар бэлдээд эхэлсэн шилэн цогоо ирж төиөр замаар гар угаана болоогүй ээ

Хөнжил
Хөнжил

Төмөр замын даргыг тавиач ээ лалрууд ааа

Ганболд новш
Ганболд новш

Ачаагаа ачуулах вагон асуусан хүн их байгааг, тэр бүгдийг Ганболд гэдэг бас дарга нь шийддэг, тэр хүнтэй “үг хэлээ ололцох” гэж явдаг нь нууц биш. бүр УИХ-ын индэр дээрээс Л.Энх-Амгалан гишүүн вагон “зардаг“ асуудлаа зогсоохыг шаардаж байсан.

Сайданцар
Сайданцар

Ганболд дарга гарч байгаа ачааг хурдан зөөж төмөр замдаа орлого ахиухан олохын оронд “вагон зарах” асуудал нь УИХ-ын хэмжээнд очтол сайн ажиллаж байгааг Л.Халтар сайд мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байна.

Нэгд
Нэгд

Төмөр замын суурь байгууламжийн засвар үйлчилгээг байгалийн хур шалгалаа. Төмөр замын дэрээ солих ажил удааширч осол гарах шалтгаан болсныг үгүйсгэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button