Альцхаймертэй эрэгтэй гэрлэснээ мартаад эхнэртэйгээ дахин сүй тавьжээ

Альцхаймерийн өвчин туссаны улмаас гэрлэсэн гэдгээ мартсан эрэгтэй эхнэртэйгээ дахин сүй тавьж хуримаа хийсэн байна. АНУ-ын Коннектикут мужийн оршин суугч, 56 настай Петр Маршалл эхнэр Лисатайгаа 2009 оны наймдугаар сарын 13-ны өдөр гэрлэсэн аж.

Тэрбээр 2017 онд Альцхаймерийн өвчний шинж тэмдэг үзүүлж эхэлсэн байна. Маршалл ихэнх ой санамжаа мартсан боловч энэ жилийн эхээр хуримынхаа бичлэгийг үзсэнийхээ дараа Лисатай дахин сүй тавьжээ. Лиса, Петр хоёр хуримын бичлэгээ үзэж байхад Петр дэлгэц рүү зааж “Үүнийг хийцгээе” гэхэд Лиса “Юу хийе гэж. Чи гэрлэхийг хүсэж байгаа юм уу” гэж асуусан байна. Үүнд Петр инээмсэглэн “Тийм ээ” хэмээн хариулжээ.


Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард дахин хуримаа хийсэн бөгөөд Лиса “NBC News”-д ярилцлага өгөхдөө “Би түүний эхнэр гэдгийг тэр одоо болтол мэдэхгүй байгаа. Гэхдээ би түүний хамгийн дуртай хүн гэсэн. Бүх юм төгс байсан. Үүнээс илүү гайхалтай өдөр гэж байхгүй” хэмээсэн байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нээрээ ёстой хог хог яах гэж ийм мэдээ тавьж амьны алтан цагийг үрдэг байна аа боль муу ддаа
ёстой утгагүй. хүнд хэрэгтэй юм бичиж болдоггүй л юм байх да
1. Хөөрхий амьтан. 2. Дээдэх сээгийчид гарчгаас нь хараад уншихгүй байх нь яасан бэ ?