СПОРТ

НААДАМ АЙСУЙ: Улсын цол хүртэх хамгийн өндөр магадлалтай 10 хүчтэн

Дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Хэний хүү түрүүлж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэн, хаанахын харваач бусдаасаа мэргэн байх бол хэмээн хүн бүхэн өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж суугаа нь мэдээж. Цар тахалтай, коронавирус өчүүхэн сэрэмж алдахыг “анаж”, хэн хаана ч халдвар авах эрсдэл өндөртэй байгаа өнөө цагт монголчууд бид дахиад цахимаар наадна, өнгөрсөн жилийн адил.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Тэгш ойн жил, тэгээд бүр 100 жил гээд аймаг бүхэн бөхчүүдийнхээ бэлтгэлийг базааж, түрүү бөх нутгаас минь төрөөсэй гээд дор бүрнээ хичээж байгаа нь мэдээж. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор улсын цол хэн, хэн хүртэх бол. Энэ жилийн наадамд улсын цолтны эгнээнд багтах магадлалтай хүчтэнүүдийг сонирхуулъя. “Eguur.mn” сайт ийм таамаглал дэвшүүлж байна.

Эрдэнэбилэгийн Ууганбаяр

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Сүүлийн хэдэн жил улсын цолтны таамагт бичигдэж, монгол түмэн дээлийнх нь захыг мушгиж суугаа бөхчүүдийн нэг нь яахын аргагүй Төв аймгийн Баянчандмань сумын харьяат бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр. “Дүнжингарав” дэвжээний бөх түүнийг улсын начин цолоор тогтохгүй гэж үнэлэх хүн олон. Улсын цолтой бөхчүүдтэй хэрхэн барилддаг, ямар амжилт гаргаад буйгаас нь үүнийг бэлхнээ харж болно. Э.Ууганбаяр 2013 онд Дархан-Уул аймгийн наадамд тав даван, аймгийн начин цол хүртжээ. Шууд сумын цолыг алгасан нь тэр.

Дараа нь 2016 онд Төв аймгийн наадмын үзүүр, түрүүнд нутгийнхаа бөх, улсын начин Г.Ганжадыг аймгийн арслан цолтой байхад нь өвдөш шороодуулж, аймгийн арслан болсон. Тэр цагаас хойш түүнийг улсын цолд ойрхон бөхөөр нэрлэн, улсын цолд хэзээ хүрэх бол гэж хүлээж суугаа хүн олон.

Э.Ууганбаяр 2018 онд аймгийнхаа наадамд дахин түрүүлж, хурц чимэг авсан. Одоо түүнд улсын цол л дутуу байгаа. Бөхийн хорхойтнууд, үндэсний бөхийнхөн Э.Ууганбаярыг унаа холтой, унаган бяртай, барилдаанч, угсраа мэх сайтай гэж үнэлдэг.

Аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүллээ

Улсын том цолтнууд амлахаас жийрхдэг тэрбээр сүүлийн хэдэн жил Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг багшийнхаа удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж байгаа. Наадмын бэлтгэлээ “Дүнжингарав” дэвжээнийхээ бөхчүүдтэй хийж буй Э.Ууганбаяр улсын цолд ойрхон бөх мөнөөс мөн.

Улагпаны Береке

Улсын цолонд ойрхон бөхчүүд

Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн бөхчүүд улсын наадамд тун ч одтой наадаж байгаа. Хэдхэн жилийн өмнө улсын цолтонтой болохын мөрөөдөл байсан тэд одоо улсын начнаас дээшээ л харж байгаа нь мэдээж. Булган сумын харьяат бөх Б.Баатарцолын амжилт булган сүүлтэй байж түүнээс хойш Б.Серик, Мустафа нар улсын цолтон болоод буй.

Тэдний амжилтыг үргэлжлүүлнэ, улсын цол хүртэнэ хэмээн жил бүрийн таамагт багтдаг хүчтэн бол Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат бөх, аймгийн хурц арслан У.Береке. Тэрбээр 2013 онд аймгийнхаа наадамд барилдан тав давж, аймгийн начин, хоёр жилийн дараа аймгийн харцага цол хүртжээ. 2016 онд тухайн үед аймгийн арслан байсан, одоогийн улсын начин Б.Серикийг наймын даваанд өвдөг шороодуулан, аймгийн арслан болжээ. Улмаар дараа жил нь амжилтаа баталж, аймгийн хурц арслан цол авсан юм.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

Уран барилдаантай, чацтай, нуруулаг, уян нь түүний онцлог. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор түүнийг улсын цолтны эгнээнд багтаад, бүр ахиулахыг үгүйсгэх хүн үгүй болов уу.

Өрнөхбаярын Сүхбат

Аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүлэв

Аралтай, бяртай, улсын том цолтнуудын жийрхдэг, амлахгүй, тунахгүй байхыг хүсдэг бөхчүүдийн нэг нь Ө.Сүхбат. Булган аймгийн Могод сумын харьяат тэрбээр 2012 онд аймгийн наадамд тав даван, аймгийн начин цол хүртжээ. Улмаар 2014 онд Д.Мягмардоржоор, дараа жил Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж, аймгийн хурц арслан болсон юм.

Хурц арслан Ө.Сүхбатын дараалсан түрүү – Өнөөдөр

 Улсын цолд тун ойрхон очоод буй Ө.Сүхбат тавын даваанд барилдаад үзсэн тэнхээтэй хүчтэн. Улсын наадамд дөрөв давна, улсын начин болохын төлөө барилдана гэдэг хэн хүссэн аавын хүүгийн хүрэх амжилт биш. Тэрбээр 2016 онд дөрөв даваад, улсын начин цолны даваанд улсын гарьд Б.Гончигдамбад унасан юм. Өнөө жил улсын цол авах хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэг тэр яах аргагүй мөн. Энэ жил Ө.Сүхбат арслан бэлтгэл сайтай, тун өнгөтэй байгаа сурагтай.

Намсрайн Баттүвшин

Хоймор нутгаас улсын цолны таамагт жил бүр тогтмол багтаж яваа хүчтэн бол аймгийн хурц арслан Н.Баттүвшин. Допингийн асуудлын улмаас Ц.Сандагдоржид улсын начин цол нөхөн олгохоор болсон. Одоо энэ жил түүний амжилтыг Н.Баттүвшин ахиулж, улсын цол авах эсэх олны анхаарлыг ихэд татаж буй.

Уйлган голын гурван аваргын нутаг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат тэрбээр 2008 онд Г.Батнямд өвдөг шороодон, шууд аймгийн заан болсон. Дараа нь 2014 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. Тэр жил Хөвсгөл аймгийн наадамд 512 бөх барилдсан шалтгаанаар шөвгөрсөн бөхчүүдийн цолыг нэг ухраасан. Тиймээс Н.Баттүвшингийн аймгийн хурц арслан чимгийг хураагаад байсан юм.

Бүр сүүлд буюу 2019 онд тухайн наадмыг хүчинтэйд тооцон, түүнд хурц арслан чимэг эргүүлэн олгосон билээ. Хурц чимэг авснаасаа хойш Н.Баттүвшин арслан өнгөтэй байгаа. Цол дагаж бяр гэдгийг амжилтаараа харуулж яваа. Тэрбээр өнгөрсөн жил улсын наадамд зодоглохдоо дөрвийн даваанд улсын начин Б.Эрдэнэхүүд өвдөг шороодсон юм. Бяртай гэж тоймгүй гэж бөхийн хүрээнийхэн Н.Баттүвшин арсланг ярьдаг, толгой сэгсэрдэг. Алдарт Д.Дамдин аваргын төрсөн сумаас улсын цолтон мэндлэх цаг ойрхон ирсэн гэж бөхийн хорхойтнууд хүлээдэг.

Ганзоригийн Жамбалдорж

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх Г.Жамбалдорж 2018 онд Бүх цэргийн наадамд түрүүлэн, шуугиулж байлаа. Өмнө тус барилдаанд хоёр удаа зодоглохдоо доогуур даваанд унасан түүнийг тэгж цахиур хагална гэж таамагласан хүн ховор. Өөрөө хүртэл цол авах юм сан л гэж бодсоноос түрүүлнэ гэж зориогүй гэнэ лээ.

Ганзоригийн Жамбалдорж цэргийн арслан цолтой боллоо

Аймгийн хурц арслан цолтой 14 хүчтэн зодоглож, өмнөхөөсөө хавьгүй чансаатай болсон 2018 оны Бүх цэргийн наадамд Г.Жамбалдорж түрүүлэхдээ үзүүр, түрүүнд Б.Түмэндэмбэрэлийг өвдөг шороодуулсан. Цэргийн наадамд гурван ч удаа үзүүрлээд байсан Б.Түмэндэмбэрэлийг шахаж татаад давснаар цэргийн арслан цол хүртсэн юм. Г.Жамбалдорж тэгж түрүүлэхдээ аймгийн арслан цолтой долоо (Хурц арслан О.Гантулга, У.Береке, Б.Эрдэнэхүү (одоогийн улсын начин), Б.Суманчулуун, арслан П.Эрхэмжаргал, Б.Тайван, Д.Бадамгарав)-н хүчтэнг өвдөг шороодуулсан нь хэр чансаатай цол авсныг нь илтгэнэ.

Нутгийнхаа хүчтэн, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны шавь, чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг байсан тэрбээр улсын гарьд Б.Гончигдамбаас үлгэрлэж явдаг.

khongornutag.mn » Г.Жамбалдорж: Бэлтгэлийг чи хуурвал, дэвжээ чамайг  баллуурдана

Г.Жамбалдорж улсын цолд ойрхон, улсын цол хүртэх зангарагтай бөх гэдгээ өнгөрсөн жил баталсан. Тэрбээр дөрвийн даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг өвдөг шороодуулсан, улсын начны буюу тавын даваанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан, өнгөрсөн жил улсын харцага болсон Б.Зоригтбаатарт унасан юм. Г.Жамбалдорж өнөө жил дутуугаа гүйцээхээр “Хонгор нутаг” дэвжээнийхээ бөхчүүдийн хамт бэлтгэлээ чамбайруулж байна.

Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл

ҮНДЭСНИЙ БӨХ: Ч.Мөнхтогтох начингийн нэрэмжит барилдааны топ арав

Г.Жамбалдоржид өвдөг шороодон, цэргийн заан болсон хүчтэн бол Б.Түмэндэмбэрэл. Булган аймгийн Орхон сумын харьяат тэрбээр уран хурц, дайчин барилдаанаараа шагшигдаж, өнөө цагийн үндэсний бөхийн спортыг чимэж яваа бөх. Улсын цолтнуудын хэнтэй нь ч өгөө аваатай барилддаг тэр шилдгүүдийн “аранга”.

Б.Түмэндэмбэрэл аймгийн наадамд хоёр удаа үзүүрлэсэн. Бөхийн хорхойтнуудыг нэлээд хүлээлгэсний эцэст буюу 2018 онд Налайх дүүргийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон юм. Тэгэхдээ үзүүр түрүүнд тухайн үед аймгийн харцага цолтой байсан, одоогийн улсын харцага Б.Зоригтбаатарыг давсан.

Б.Түмэндэмбэрэл аймгийн арслан боллоо

“Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх түүний багш нь улсын заан Баасандорж. Багадаа уул уурхайн инженер болохыг мөрөөддөг байсан тэрбээр аймгийн хурц арслан А.Ганболдын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн барилдаанаас мөнгөн медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ.

ҮНДЭСНИЙ БӨХ: Булган аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл

Б.Түмэндэмбэрэлд заан цол ээлтэй. Аймгийн заан цолоо баталснаас гадна цэргийн заан, даншгийн заан цолтой. Үүний сацуу 2012 онд сумын заан цол хүртэж байсан юм. Түүнийг зарим хүн “Зааны набор” гэх нь бий. Б.Түмэндэмбэрэл улсын цолны босгыг нэг алхчихвал харцага, заанаар тогтохгүй гэж бөхийн хорхойтнууд үнэлдэг. Улсын цолд олон жилийн өмнө ойртож очсон бөхчүүдийн нэг нь тэр.

Энхбатын Сумъяабат

Э.СУМЪЯАБАТ АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО

Б.Түмэндэмбэрэл арслантай нэг аймаг, нэг сумын, дотны найз нь аймгийн арслан Б.Сумъяабат. Булган аймгийн Орхон сумын харьяат тэрбээр улсын цолны таамагт олон жил нэрлэгдэж байгаа. Сүүлийн хоёр жил тун өнгөтэй, бэлтгэл сайтай байсан ч хатуу учраатай таараад буй.

Монгол бөх

Ардын хувсгалын 98 жилийн ойд гурав давсан ч улсын аварга С.Мөнхбатад, өнгөрсөн жил мөн дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвад унасан. Улсын арслан Р.Пүрэвдагваас допинг илэрсэн тул түүнийг дөрөв давсанд тооцоод буй. Гэхдээ хэрвээ Р.Пүрэвдагваас өөр бөхтэй барилдсан, өөр хүчтэнтэй учраа таарсан бол гэх харамсал түүнд төрж байгаа нь мэдээж. Улсын цол хүртээд, бүр цааш нь ахиулах байсныг ч үгүйсгэх аргагүй. Допингийн улмаас амжилтаараа хохирсон бөхчүүдийн нэг нь тэр гэдгийг эндээс харж болно.

Э.Сумъяабат сумын заан цолтой байхдаа улсын наадамд анх барилдаанд хоёр давж байсан гэдэг. Түүнийг бүрэн унагааж, баталгаатай болгосныхоо дараа л давлаа гэж бодохгүй бол барилдаанч гэж жигтэйхэн. Тэрбээр найз сумын заан, аймгийн арслан цолыг Б.Түмэндэмбэрэлтэй нэг жил хүртэж байсан. Хоёр найз энэ жил улсын цолтон болж ч мэднэ.

Мөнхжаргалын Бямбадорж

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Баруун аймагтай харьцуулбал говь нутгаас сайн бөх цөөхөн төрдөг гэлцдэг. Говь нутгаа төлөөлж улс, аймгийн цолтнуудын барилдаанд тун сайн өрсөлдөж буй хуруу дарам бөхчүүдийн нэг нь аймгийн арслан М.Бямбадорж. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат тэрбээр 2012 онд аймгийн начин, 2016 онд аймгийн заан болсон. 2018 онд Говьсүмбэр аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Тэр жилээ аймгийнхаа наадамд барилдан, үзүүрлэж, чимэг нэмсэн юм.

Тун дайчин, барилдаанчаараа тэр арслан цолтнууд дотроо нэлээд дээгүүр бичигдэнэ. Бөхчүүд их жин нэмэх болсон өнөө цагт түүн шиг бие хаатай, галбиртай бөх ховор. Аймгийн арслан болсноосоо хойш ялимгүй зузаарч, барилдааны хэв маягаа тун ч сайжруулаад буй. Хурсан олныг ханаруулаад, шуугиулаад нэг барилдвал М.Бямбадоржид улсын начин цол энүүхэнд.

Мөнхтөрийн Лхагвагэрэл

Улсын цолонд ойрхон бөхчүүд

Улсын начин, гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү багшийнхаа үргэлжлэл болж, Завхан аймгаас зангарагтай бөх төрж мэдэхээр байгаа нь аймгийн заан М.Лхагвагэрэл. Үндэсний бөх, чөлөөт бөхийг хослуулан барилддаг тэрбээр 2018 онд аймгийн заан цол хүртэн, дараа жил дахин үзүүрлэж, амжилтаа баталсан.

“Даян” дэвжээний бөх М.Лхагвагэрэл 2020 онд Шинэ үндсэн хуулийн барилдаанд түрүүлж, сайн бөх торниж буйгаа харуулсан. Тэгэхдээ нэгийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнг, гурвын даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулгыг, дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, тавын даваанд улсын харцага О.Хангайг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, долоогийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрийг өвдөг шороодуулсан юм.

3 хүн, үүнд Gantulga Lkhagvasuren гэх мэтийн зураг байж болно

Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлсэн тэрбээр 125 кг-ын жинд дэлхийн дэвжээнд Төрийн далбаагаа мандуулсан Монголын чөлөөт бөхийн цорын ганц тамирчин. М.Лхагвагэрэл 2019 онд Унгарт болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болсон юм.

М.Лхагвагэрэл энэ жил Азийн олимпын эрхийн тэмцээнээс олимпын эрх авсан. Улмаар Монголын чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн 125 кг-д түүнийг оролцуулахаар сонгосон билээ.

Ганцогтын Бадрах

Г.Бадрах: Би амжилтад яардаггүй

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийн төрсөн нутаг Хэнтий аймгаас нэгэн сайн бөх торниж, өдөр өдрөөр эр бяр нь тэгширч байгаа нь аймгийн арслан Г.Бадрах. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат тэрбээр 27 настай. Г.Бадрах 2017 онд цэргийн начин, Хэнтий аймгийнхаа наадамд улсын начин Одбаярын хүү Цэцэнцэнгэлд унан, аймгийн заан болсон. Улмаар 2019 онд Хэнтий аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан болох зорилгодоо хүрсэн юм.

Босоо" Г.Самдан аваргын ойн барилдаанд аймгийн заан Г.Бадрах түрүүллээ

Г.Бадрах 2019 онд “Босоо” хэмээх Самдан аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж, шуугиулсан. Тэгэхдээ үзүүр, түрүүнд улсын начин Б.Орхонбаярыг давсан юм. Самдан аваргын нэрэмжит анхны барилдаанд нутгийнх нь аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлсэн түүхтэй.

Аралтай, бяртай, хий багатай нь түүний барилдааны онцлог. Улсын цол хүртчихээд зогсож байвал гайхах хүн үгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-30 08:47

Допинггүй л барилдчих

зочин
зочин
2021-06-30 08:48

Ар�##�тай, бяртай, улсын том цолтнуудын жийрхдэг, амлахгүй, тунахгүй байхыг хүсдэг бөхчүүдийн нэг нь Ө.Сүхбат. Булган аймгийн Могод сумын харьяат тэрбээр 2012 онд аймгийн наадамд тав даван, аймгийн начин цол хүртжээ. Улмаар 2014 онд Д.Мягмардоржоор, дараа жил Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж, аймгийн хурц арслан болсон юм.

Бар
Бар
2021-06-30 09:23

Ар�##�тай, бяртай, хий багатай нь түүний барилдааны онцлог. Улсын цол хүртчихээд зогсож байв�##� гайхах хүн үгүй биз

Уншигч
Уншигч
2021-06-30 09:29

Ар�##�тай, бяртай, хий багатай нь түүний барилдааны онцлог. Улсын цол хүртчихээд зогсож байв�##� гайхах хүн үгүй биз

Уншигч
Уншигч
2021-06-30 09:34

Ар�##�тай, бяртай, хий багатай нь түүний барилдааны онцлог. Улсын цол хүртчихээд зогсож байв�##� гайхах хүн үгүй биз тиймээ

Уншигч
Уншигч
2021-06-30 10:01

допингтой бөхчүүдийг болио арай хэтэрч байна сонин хачин гарууд

зочин
зочин
2021-06-30 10:03

допингтой бөхчүүдийг болио арай хэтэрч байна сонин хачин гарууд

MAN - namiin - Ahan - Duus Mafia -
MAN - namiin - Ahan - Duus Mafia -
2021-06-30 11:32

Ard Tumeniih Bish MAN - namiin Noeduudiin Naadamaa !!!

ggg
ggg
2021-06-30 14:05

naadma boli l###ruudaa

ИРГЭН
ИРГЭН
2021-06-30 14:11

МӨНГӨТЭЙ ТАТААТАЙ НЬ ЦОЛ АВНА ДАА. ҮҮНИЙГ ДОЛООН БУУДЫН ДОЛЖИН ЭМЭЭ Ч ХЭЛНЭ.

Гочоодорж
Гочоодорж
2021-06-30 19:04

Мөнгө их хураасан бөх л цол авна даа ккккккк

Haha
Haha
2021-06-30 19:42

Naadam bolgonoor Sanjaadamba esvel Sidnomdorj turuulne saituud deer terguuldeg gevch uur buhchuud turuuldeg dee haha

zochin
zochin
2021-06-30 20:51

Лхагвагэрэл цол авах өндөр магадл�##�тай з�##�уу даа

Зочин
Зочин
2021-07-01 10:33

НААД НААДМАА БӨГСӨНДӨӨ ЧИХ. ХӨДӨӨНӨӨ ОЧИЖ НААДАЦГАА.

Холбоотой мэдээ

Back to top button