Нийгмийн

Газрын тосны үнэ өссөөр байна

Өчигдөр /2021.07.02/ шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн. Бензиний түүхий эд болох газрын тосны үнээс энэ нь шууд хамааралтай байдаг. Манай улсын хувьд газрын тосыг 100 хувь гаднын улсаас импортоор авдаг.

Дэлхийн зах зээл дээр үнэ нь огцом өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр “WTI Crude” газрын тосны үнэ баррель тутамдаа 35.79 ам.доллар байсан бол өнөөдөр /2021.07.02/ 75.16 ам.доллар болж өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн сард АМГТГ-аас бензиний үнэ өсөхгүй гэх мэдэгдлийг хийж байсан ч дэлхийн зах зээл дээр газрын тос нь дээрх график үзүүлэлтийн дагуу тогтмол өссөөр байна. Цаашид ч өсөх хандлагатай байна. Иймд манай улс бензиний үнийг тогтмол барих нь их хэмжээний алдагдалд орох эрсдэлтэй юм.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголчуудыг ойлгоход нэн бэрх улсууд шүү үхэр шигээ маанаг амарлингуй сүх далайтал үхэр амаглаан гэж би мөн онож хэлсэн юм шүү.Яасан нөгөө Шандын нефтийн үйлдвэр ашиглалтанд ороод дотооддоо хямд шатахуун нийлүүлээд хоёр хөршдөө худалдаад эдийн засаг боов шиг босно гэсэн яасын.Манайх бол ОХУ Хятад хоёрын хувьд маш жижигхээн зах зээл юм шүү дээ.нефтийн зах зээлийн том тоглогч орнуудын хувьд бол монгол өчүүхээн нус төдий улс.Энэтхэгүүд үйлдвэр баринаа гэж муу үмхий халтарууд ямар ч уддаг юм монгол улс нефтийн үйлдвэртэй болчих юм бол азийн нэгэн бар улс болно шүү ууг нь бол.Ямар шалтаг шалтгаан байгааг мэдэхгүй ч том гүрнүүд элдвээр тээг тавиад үхэрнүүд өндийгөөд ирвэл маш хүчтэй мөргөж маниус чадрана гэсэн үзэл яваад байгаа байх.

Холбоотой мэдээ

Back to top button