ФОТО: Монголын анхны “Мөсөн өргөө”-г ашиглалтад оруулахад бэлэн болжээ

Монголын өвлийн спортын тамирчдын мөрөөдлүүдийн нэг нь “Мөсөн өргөө” байсан цаг саяхан. Өнөөг хүртэл манай улсын тамирчид зориулалтын ордонгүй, өвлийн улиралд “Төв цэнгэлдэх хүрээлэн”, Хандгайтад мөс дэвсээд бэлтгэл хийдэг байв. Тэгвэл энэ бүхэн ард хоцорлоо.
Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан “Мөсөн өргөө”-ний барилгын ажил дуусаж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Австри улсын AST компанийн мэргэжилтэн Вейландс-Гинко Андрей, Жерри Жулиус Мансиккавита нар Монголын инженерүүдтэй хамтран мөсөн дэвжээ тавьсан байна.
Монголын анхны битүү дээвэртэй ордон 3500 хүний суудалтай. “Мөсөн өргөө”-г барьснаар өвлийн спортын бүхий л тамирчид бэлтгэл хийх, тэмцээн зохион байгуулах боломж бүрдэнэ.
Эл ордон олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай. 15 сая ам.долларын өртөгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Putin ah uul uhaad huviin koikein ordon bairaad baihad manaih erdetiin haygdal ovoolgoos yaagaad ordon barij bolohgui gej.
Хэн санаачилж, хэний хөрөнгөөр барьчихав аа.