Нийгмийн

“Нюанс”-ын М.Амарсанаа: Би бусдын хийдгийг л хийж байна, юунаас нь ичих вэ дээ

Цар тахал монголчуудын амьдралыг улам сөхрүүлсээр, өдрөөс өдөрт доройтуулсаар. Олон удаагийн хөл хорио, халдварын нөхцөл байдал Монгол Улсын эдийн засгийг элгээр нь мөлхүүлж, бүхий л салбарт сүүдрээ тусгасаар. Коронавирусийн улмаас бүтэн хоёр жил шахам ажил нь зогсоод буй салбаруудын нэг нь урлагийн салбар. Бүхий л тоглолт, арга хэмжээг цуцалсан нь урлагийнхныг ажилгүй, орлогогүй болгож, хүнд байдалд оруулаад байгаа юм.

Тэд бидэнтэй л адилхан хүн. Ардаа амьдралтай, ар гэртэй. Цөөнгүй уран бүтээлч амьдрахын эрхэнд өөр салбарт зүтгэж, хаана ч газардахгүйгээ харуулсаар буй. Тэдний нэг нь дуучин М.Амарсанаа.

“Нюанс” хамтлагийн ахлагч тэрбээр “Дүнжингарав” худалдааны төвд лангуу түрээслэн, аяны хэрэгсэл худалдаж байна. Урлагийн тэр тусмаа сонгодог урлагийн салбарын нүүр царай болсон уран бүтээлч наймаа эрхлээд явж буйд халаглах, харамсах хүн цөөнгүй.

“Өөр оронд байсан бол өндөр цалин, хангамж аваад хангалуун амьдарч байгаа. Ийм авьяастан наймаа эрхэлж яваа нь харамсалтай” гэж буй хүн олон. Монгол Улсын урлаг, уран бүтээлчдийн үнэлэмж, өнөөгийн амьдралын өнгө төрх ерөөс ийм л байна. Бид түүнтэй ярилцахаар “Дүнжингарав” худалдааны төв дээр очиход үйлчлүүлэгч ихтэй, ид бужигнаж байлаа. Түүнтэй ийн ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.

-Аялал, зугаалгын оргил үе болчихсон, наадмын есөн хоногийн амралт дөхөж байгаа тул ачаалал  ихтэй байна уу?

-Энэ жилийн тухайд энд зургаадугаар сарын 30-наас хойш гарсан, дан аялалын хэрэглэл, бараа худалдаж байна. Хүмүүс аялж, зугаалах ид үетэй нь тааруулаад манайх жил бүр аяллын бараа оруулж ирж, худалддаг, гэр бүлийн маань бизнес. Амьдрал ахуйдаа нэмэр болохын тулд ийм ажил хийж суугаа хүн дээ, би.

Ачаалал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хамаагүй бага байна. Энэ жил наадам болохгүй. Жилийн жилд наадам дөхөхөөр бөхчүүд, уяачид, харваачид их үйлчлүүлдэг. Наадам болохгүй тул энэ жил тийм юм алга. Гэхдээ яах вэ, юу гэж чамлах вэ. Юмыг муу байна, тааруу байна гэж болохгүй.

-Өмнөх жилүүдэд уран бүтээлдээ, урлагтаа цаг заваа, анхаарлаа 100 хувь хандуулдаг байсан нь мэдээж. Тухайн үед та ингэж худалдаа эрхэлж байсан уу?

-Мэдээж гэр бүлдээ туслалгүй яах вэ. Ачаа бараа ирэнгүүт нь хүлээж авна, лангуун дээрээ авч ирнэ. Уран бүтээл, урлаг гээд тэгэх боломж, цаг зав хомс байсан л даа. Цар тахал гарч, хөл хориой тогтоосноос хойш одоо юу л байна, зав байна. Одоо худалдаа эрхэлж зогсохоос авхуулаад туслах боломжтой бүх хэлбэрээр туслаж, дэм болж байгаа. Коронавирусийн халдвартай энэ цаг үед салбарт бүрд, айл бүхэнд хүнд тусаж байна. Манайд ч мөн адилхан. Бараа, бүтээгдэхүүний үнэ, ачааны хөлснөөс авхуулаад юмны үнэ их өссөөр. Асуудал зөндөө байна, тэр болгоныг ярьж, зовлон тоочоод яах вэ.

-Ер нь танайх “Дүнжингарав”-т худалдаа эрхлээд хэр удаж байгаа вэ?

-Манайх гол борлуулалт “Нарантуул” худалдааны төв дээр бий. Бараа бүтээгдэхүүн, бүх юм тэнд байдаг. “Дүнжингарав”-ын энэ лангууг түрээслэдэг. Түрээс нь үнэтэй. Болгож л байна.

-Таныг энд худалдаа эрхэлж буй талаар цахим орчинд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд мэдээлж байна. Хүний л амьдрал гээд дэмжиж байгаа нь олон. Зарим нэг шар мэдээлэл ч мөн хөвөрч байгаа нь анзаарагдлаа. Тиймэрхүү зүйлд эмзэглэх юм уу?

-Юу гэж эмзэглэх вэ. Би бусдын л адил хүн. Ардаа амьдралтай, ар гэртэй, аав хүн. Уран бүтээлч, дуучин хүн ийм ажил хийж яагаад болохгүй гэж. Урлагийн гэлтгүй бусад салбарын тод одод, алдартай уран бүтээлчид ч мөн адил давхар бизнес эрхлэх нь түгээмэл. Олонх айл гэр бүлийн бизнестэй. Тиймээс би эмзэглэх ер шаардлагагүй. Ар гэрээ авч явж, алаг үрсээ юугаар ч дутаахгүй, эрүүл саруул, боловсролтой өсгөх нь миний үүрэг шүү дээ. Дуучин, уран бүтээлч гээд цэмцэгнээд, бусдаас ичин, арагшаа суугаад байвал гэр бүлээ яаж тэжээх юм бэ. Би бусдын хийдгийг л хийж явна, юунаас нь ичих вэ дээ. Амараа ганцхан ийм ажил хийж, гэр бүлдээ туслаагүй. Надаас өөр хэн нэгэн байсан бол цар тахлын хүнд үед гэртээ зүгээр суулгүй, ийм ажил хийх л байсан.

-Хүмүүсийн хандлагыг анзаарахад таныг уран бүтээлч талаас нь хайрласан хүн олон байна. Монголоос өөр газарт өндөр цалин, хангамж аваад хангалуун амьдрах уран бүтээлч гээд. Сонгодог урлагаа, уран бүтээлчдээ дэмжихгүй байгаагийн илрэл гэх хандлага анзаарагдлаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Урлагт хайртай, манай хамтлагийн дууг сонсох дуртай хүмүүс манайхаар их үйлчлүүлж байна. “Таны тухай мэдээлийг уншаад дэмжихээр ирлээ” гэсэн хүн олон. Одоо ч зорьж ирсээн байгаад, намайг дэмжиж буйд баярлалаа. Өнөө өглөө дөнгөж онгойнгуут “Танаас заавал нэг юм авах гээд зориод ирлээ” гэсээр нэг хүн ирсэн. Энэ бол урлагийн буян. Зөв зүйлд сэтгэл зүрхээ зориулдаг, олон яваагийн маань илрэл болов уу.  

Хүмүүс бид нэгнээ бүхий л цаг үед нэгнээ хайрлаж, дэмжих учиртай. Хүн урмын амьтан. Олон түмэн намайг ингэж дэмжиж буйд их урамшиж байна.

-Танайх хэчнээн нэр төрлийн бараа борлуулж байгаа бол?

-Яг тэд, эд гээд тоог нь гаргахад хэцүү. Ер нь олоон олон. Аялал, зугаалгаар явах гэж буй хүнд юу хэрэгтэй вэ, тэр бүхэн байгаа. Байлгахыг хичээдэг. Үйлчүүлэгчдийн хайсан, авахыг хүссэн зүйл манайд байвал баярладаг. Аль болох найрсаг үйлчилж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Манай бараанууд гадаадаас ирдэг.

-Монголчуудын захиалсан бараа Эрээний хил дээр олон сараар гацаж, удаж байгаа. Энэ нь таны бизнест хэр хүнд тусаж, хүндрэл учруулж байна вэ?

-Худалдаа эрхлэгчдийн ганц асуудал нь энэ. Захиалсан бараа хил дээр хэдэн сараар гацна. Ачааны хөлс өмнөхөөсөө 3-4 дахин нэмэгдсэн. Бүхий л худалдаа эрхлэгчдэд үүнээс үүдэн асар их хүндрэл, бэрхшээл удаж байгаа. “Ачаа ирэхгүй тэдэн сар боллоо” гэж толгой сэгсэрсэн худалдаа эрхлэгч олон. Үнэндээ хүнд байна аа. Машины, бензиний үнэ нэмэгдэхийн хэрээр ачаа, барааны хөлс өсдөг юм байна лээ. Энэ асуудалд юу гэж хэлэх ёстой юм, бүү мэд. Тодорхой хариуцаж буй албаных нь хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ.  

-Цар тахлын улмаас ажил нь зогссон, гацсан салбаруудын нэг нь урлагийн салбар. Коронавирусийн халдвар, олон удаагийн хөл хорио танай салбарт, танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Тодорхой хэмжээний орлого олдог, түүгээрээ уран бүтээлээ хийдэг байсан. Одоо урлагийн бүхий л төрлийн үйл ажиллагаа, тоглолт хориотой байгаа. Надад төдийгүй алдартай, томоохон уран бүтээлчдэд ч цар тахал хүнд тусаж байгаа болов уу.

-Танай хамтлаг хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргав?

-Одоо цомог гэдэг юм уу пянзны ажилтай сууна. Бэлэн болчихсон байгаа. Одоо санхүүгийн жаахан асуудалтай, хүлээгдэж байна. Цар тахалтай, хөл хориотой байгаа ч зүгээр суухгүй.

Бельги улс дахь монголчууд “Халуун сэтгэл” гэдэг нэртэй аян өрнүүлж байгаа. Манай уран бүтээлчид, ямар ч дуучин сайн үйлсийн аянд нэгдэх, туслахад бэлэн байдаг. Бельги улс дахь “Ариун тэмүүлэл”, “Эв нэгдэл” холбооны хүсэлтээр цахим тоглолт хийн, “Халуун сэтгэл” аянд нэгдлээ. Аяны хүрээнд цугларсан тусламжийн бараа, эд зүйлс Бельгиээс наашаа ачуулчихсан байгаа гэнэ лээ. “Халуун сэтгэл” аян одоо үргэлжилж байгаа.

Энэ жил манай хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. Намраас халдварын нөхцөл байдал гайгүй болж, намжвал сайхан тоглолт хийх төлөвлөгөө байгаа. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулж ч магадгүй.

-Энэ хүнд цаг үед төр засгаас урлагийн салбарыг яаж, хэрхэн дэмжих нь хамгийн зөв гаргалгаа вэ?

-Манай урлагийнхан халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмыг маш сайн баримталж, бусдад үлгэрлэж байгаа гэж би үнэлдэг. УОК-ын зөвшөөрлөөр ганц нэг тоглолт болсон. Урлагийн салбарт ажиллаж байгаа, урлагийн тогоонд буцалж яваа хүмүүс цар тахал хүнд тусаж байгаа. Төр, засгаас дэмжиж тэтгэ, мөнгө төгрөг өг гэхээсээ илүү ийм хүнд цаг үед уран бүтээлч бид өөрсдийн боломж, бололцоог дайчлах хэрэгтэй. Биднээс шалтгаалах зүйл их.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Цар тахлыг даван туулахаар тэмцэж, сөрж буй монгол түмэндээ хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ гэдэг. Тиймээс эрүүл саруул, элэг бүтэн байвал бид хүссэнээ хийнэ, бүтээнэ, олон жилийн наадмыг үзнэ. Монгол түмэндээ эрүүл энхийг, хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-07 08:38

minii shuteen bna.ymar goe engiin yum be.songodog urlagt orson hun tsaanaasaa ihemseg boldog.ugaasaa urlag n ooroo tiim.woow.bishirlee.ulam ih hair hundetgel toruullee.baharhaj baina.Uka gj daravgar shar avgain derged duuchin.sorry.yug hentei haritsuulav.stress ee gj

Зочин
Зочин
2021-07-07 08:39

Эгэл даруу мундаг з�##�уу юм аа.Ажил хүнийг болно уу гэхээс хүн ажлыг голж болохгүй ээ.Ямар ч ажил хийх чадвартай байх нь зөв дөө.Дүүдээ ямар л ажил хийнэ ТҮҮНД нь амжилт хүсье

Зочин
Зочин
2021-07-07 08:45

Яагаад зах дээр худ�##�даа хийж болрхгүй гэж!!!

Фен
Фен
2021-07-07 08:46

Амрааа хайртай шүү

Зочин
Зочин
2021-07-07 09:55

Мундаг юмаа. Ирээд буцах хорвоод хүн ийм л энгийн байх сайхан.

иргзн
иргзн
2021-07-07 10:08

хн ямар Өмч хөрөнгө идэж Хулгайж шамшигдуулж байгаа биш дээ , тэгээд ч Олны танил хүн Наймаа хийж болохгүй гэсэн Хууль байхгүй ш дээ, АМЖИЛТ,

Зочин
Зочин
2021-07-07 10:15

Сайхан энгийн нэг аав шүү дээ охинтойгоо ярьсан нь сэтгэл хөдөлгөжбайна шүү

Зочин
Зочин
2021-07-07 10:22

БУЛТ ОШИЖ ЮМ АВАГТИЙ БЭРХ ХӨВҮҮНХЭЭ.

Сэдэв
Сэдэв
2021-07-07 10:54

Танай гэр бүлд аз жарг�##� хүсье ,Амараа оюутан байхын л зүгээр суудаггүй з�##�уу байсан одоо ч хэвээрээ үнэхээр ажилсаг эрэгтэй хүн байж хоол янзтай хийнэ хурдан гэж жигтэйхэн ,энэ цар тахлын үед уран бүтээлээ хийж чадахгүй байгаа лдаа ,ичнэ гэдэг илүү зан юунаас ч ичихэв дээ ,амжилт хүсье

Шараа
Шараа
2021-07-07 10:55

Ёстой чиг юунаас ичнэ гэж. Харин ч зөв бодолтой з�##�уу .Амжилт

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-07 11:41

сайхан з�##�уус сайн хамтлаг дэмжиж байна

Zochin
Zochin
2021-07-07 12:05

Buuz bansh baina uu? Aarts tsai baina uu? Yu ch baisan hamaagvi. Ajil hiij baigaa hvniig bitgii eldweer helj bai. Hvnii l amidral shdee. Yunaas ichij sanaa zowno gej. Ajilgvi anhiagvi ymnuudiig harin gaihaj shoolj bai. Aaw eej min ajil hiigeel am tosdono gej bidniig hvmvvjvvlsen. Hicheliin hajuugaar dund angiin suragch baihaasaa jijig office tsewerleh, barilgiin hvmvvsiin hool hiih, restaurand ugaagch hiih zergeer nileen heden turliin ajil hiideh bailaa. Neg ch udaa ichij sanaa zowj baisangvi. Hudal helj hulgai hiisen bish yunaas ichne gej. Zaluus zarim ni ih sonin handlagatai shvv. Ih deed surguuli tugsuud l neg baiguullagad orno gej boddog. Bi yaj iim tiim surguuli tugschihuud languun deer suuh ym be? Ugaagch hiih ym be ntr. Yasan yrwagar geheeree tiim baidag ym. Hudulmuruur hvmvvjsen hvn alzahgvidee...

Зочин
Зочин
2021-07-07 12:22

Эр хүн

Зочин
Зочин
2021-07-07 12:52

Гар хөдөлвөл
Ам тосдоно
Хөрвөж чаддаг чадвард
нь т�##�архаж байна
Амжилт хүсэн ерөөе

Bobo
Bobo
2021-07-07 13:22

AMARAA DUUDEE AZ JARGAL,AMJILTIG ERUUE.

Зочин
Зочин
2021-07-07 13:34

Болж л байна шд. Шударга байна. Ука мэтийн намын уба нараар намаар тэтгүүлэх гэсэн худлаа гаруудыг бодвол зөв амьдар ч байна. Мундаг байна.

sanal
sanal
2021-07-07 14:11

Хүний өмнөөс янз бүр юм ярихаа болих хэрэгтэйшд, хүн амьдр�##�ынхаа төлөө шудрагаар хөдөлмөрөөрөө орлогоо олж байна. Урлагийн с�##�бар хэцүү байд�##�д байнашд. Зөв ухаантай з�##�уу байна. Амжилт хүсэе!!!!

Зочин
Зочин
2021-07-07 14:31

сайн байна, аавын, өрхийн тэргүүний үүргээ ухамсарладаг мундаг эр хүн байна та.
энэ үүргээ ойлгоогүй, хүний өмнөөс амьдарч байгаа мэт, эсвэл амар хялбараар мөнгө төгрөгтэй болчих гэсэн түг түмэн хүн элбэгшсэн энэ үед ховорхон гял�##�зах үлгэрлэл байна даа
амжилт хүсье
ажил уран бүтээлийн зам нь дардан байг

Залуус
Залуус
2021-07-07 14:32

Хэн ич гээд буй юм яагаад ичих юм хэнч хиидэг л ажил энэ хүн ямар учраас иим ажил хиисэндээ ичих ёстой юм утгаггүй юм бичих юм эсвэл өөрөө хэлээд байна уу

Зочин
Зочин
2021-07-07 15:07

Насаар нь төр тэжээх ёстой юу? Битгий сонин сонин юм бич л дээ. Энэ хүн амьдр�##�ынхаа төлөө өөрөө зүтгэх ёстой. Бид нэг агаараар амьсг�##�ж, нэг л газар шороон дээр нэгэн үед амьдарч байгаа.

Зочин
Зочин
2021-07-07 15:09

Муу хэлсэн хүн бхгүй л бна ш дээ. Хаана муу хэлсэн бнаа

Байды
Байды
2021-07-07 16:11

Сайн дуучин, хүн энгийн байх сайхан шүү од гээд мод болцон б�##�айгууд харж авцгаа

mudag
mudag
2021-07-08 08:47

amjilt husie. saihan duuldag bas deer iim ajilsag languunii dugaaraa uguuch

Зочин
Зочин
2021-07-15 16:13

Хүн дуртай ажлаа л хийнэ шүү дээ. Амьдр�##� ахуйгаа өөд нь татаж бв�##� болоо бишүү. Японы олимпийн дэлхийн олон удаагийн аварга хүртэл мөхөөлдөс зараад л зогсож бгааг бүгд хараа биз дээ. Заав�##� олны танил гэхээрээ энд тэнд шахаа хийж, тендэр хусч баяжих ёстой юмуу. Тэр бол хоол биш , ирэх төрлийн болон үр хүүхдийн хоолноосоо хороож бдаг юм гэнэлээ.

Зочин
Зочин
2021-07-15 19:07

Чадвартайнууд л орхигдож чадваргүй с�##�бадайнууд нь үлдэж мөнгө хөөж ард урдуур гүйдэг монголын урлагын с�##�бар

Болд
Болд
2021-07-16 09:10

МундагЗаав�##� олж очиж юм авна аа Ука мэтийн хог шааруудыг бодоход одшдээ

Зочин
Зочин
2021-07-16 18:45

Мундаг з�##�уу. Энэ хүн юунаас ичихэв дээ, хүний хийдгийг л хийж байна. Харин төр засаг нь , соёлын сайд нь ичих хэрэгтэй л дээ, ийм авъяасыг ингэж хөсөр хаяж байгаадаа.

Холбоотой мэдээ

Back to top button