СПОРТ

Монголын дугуйн холбооны Их хурлын тов гарлаа

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэр, холбооны дүрмийн дагуу Ээлжит их хурлаа долдугаар сарын 22-нд цахимаар хийхээр болжээ.

Их хурлаар МДХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Зөвлөлүүдийн даргыг чөлөөлөх, сонгох болон 2017-2020 оны тайлан, 2021-2024 оны төлөвлөгөө, хэтийн зорилгыг хэлэлцэнэ.

Их хуралд МДХ-ны гишүүнчлэлийн батламжтай салбар холбоо, байгууллага, клуб, багууд тус бүр хоёр мандаттай, сонгох, сонгогдох эрхтэй оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button