ДЭЛХИЙНийгмийн

БИЧЛЭГ: Хятад гэр бүл хулгайд алдсан хүүтэйгээ 24 жилийн дараа уулзав

БНХАУ-ын зүүн хэсэгт амьдардаг Гуо Ганьтон гэдэг иргэн 24 жилийн өмнө хулгайд алдсан хүүтэйгээ эсэн мэнд уулзжээ. Түүний хүүг хоёр настай байхад гэрийнх нь гаднаас хулгайлсан юм. Үүнээс хойш Гуо Ганьтон ханийн хамт хүүгээ олоход бүхнээ зориулан, хайсаар өдий хүрчээ.

Тэрбээр Хятадын 20 гаруй мужаар хүүгээ хайн, мотоциклоор 500.000 км туулан, хүүгээ цөхрөлгүй хайсан байна. Осолд орж, дээрэмдүүлэн, 10 мотоцикл элээсэн ч тэр цөхрөөгүй, бууж өгөөгүй.

Хон Конгийн алдарт жүжигчин Энди Лау түүний амьдралаас сэдэвлэн “Lost and love” нэртэй киног бүтээсэн юм.

Гуогийн хүү Хэнань мужид амьдарч байсныгДНХ шинжилгээгээр тогтоон, аав, ээж, хүү гурвыг уулзуулав. Хүүг хоёр настай байхад нь хулгайлсан хоёр этгээдийг баривчилжээ. Гэмт этгээдүүд хүүг ашиг олохын тулд хулгайлсан гэж хэргээ хүлээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button