НИЙГЭМ

Зүүн нүд татвал үзэсгэлэн, баруун чих хангинавал гоо болно

2021.7.17, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.7.17, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 05.11-20.46
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Магнэзиум
Магнэзиум
2021-07-17 13:36

Нүд чинь эсвэл булчин татв�##� Магнэзиум дутагд�##�д орсон гэсэн үг. Магнези уух хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button